Гэр бүлээрээ зүтгэсэн Төрийн “зөөлөн сэнтий”

Дөрвөн жил тутам сонгуулийн “дайн” болдог гэхэд илүүдэхгүй. Хэн мөнгөтэй нь ялж, мөнгөгүй нь мэдээнд нь “хавчигдаад” л өнгөрдөг. Харин энэ жилийн сонгууль өргөн бүрэлдэхүүнтэй болж байгаа харагдана. Ах эгч нь эсвэл гэр бүлийн хүн нь төрийн сандалд зүтгэхэд гэрт “үлдсэн” хэн нэг нь ИТХ-д өрсөлдөж байх жишээтэй.

A_xLE7CCEAI8eSM.jpg large_500x500

Дээрээс нь нэг нь,  доороос нь нөгөөх нь хавсран төрийн үйлнээ зүтгэж байхыг хүснэ. Нэг ам бүлд байх хоёр хүн хоёр өөр намын гишүүн байх  нь “янзтай”. Учир нь аль ч нам гарсан тухайн айл “хоосон” хонохгүй байж болох нь дээ. Нэг айлын хүргэдүүд Батцогт, Бямбацогт нар нэг тойрогт хүч үзэж байхад Хассуурийн хоёр хүү Гантулга, Ганхуяг хоёр  Улаанбаатар хотод хүч үзэж байна.

 Мөн өчигдөрхөн Н.Энхбаяр дарга өөрийнхөө оронд гэр бүлийн хүн болох О.Цолмонг “сойх”-оор болсон. Ш.Сайхансамбуу, Ш.Батсамбуу нар Завханд хүч үзэж байх жишээтэй. Энэ мэт ах дүү, амраг садангаараа төрийн зөөлөн сэнтийг “горилогчид” олширсоор байна.

Магадгүй 2020 оны сонгуулиар гадаад дотоодод төгсөж ирсэн, ганган хээнцэр, нэг гэрийн дөрвөөс таван хүн УИХ-д зүтгэх вий дээ. Нас намба, эрдэм боловсрол, эцэг эхийн суурь хүмүүжлээс эхлүүлээд маш өндөр шалгууртай байх ёстой Монгол төрийн босго намсаад байх шигээ. Гэр бүлээрээ зүтгээд байдаг тэрхүү сандалд эртний Монголчууд “Их шунасан хүнд Төрийн жолоог бүү атгуул” хэмээн “дардаг” байсан түүхтэй юм шүү.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …