Хөвсгөлд “гологдож”, Эрдэнэтээс “хөөгдсөн” Л.Гүндалай Баянзүрхэд “ая дуугаа өргөнө”

1465274385_1201602031454461268

Дөнгөж сая УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид Сонгуулийн Ерөнхий хорооноос үнэмлэхээ гардан авлаа. Ингэснээр нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор баталгаажиж байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн оронд эхнэр О.Цолмонг нэр дэвшүүлэхээр болсон тухай мэдээлэл гарах болсон. О.Цолмон нь Сонгинохайрхан дүүрэгт буюу УИХ-ын сонгуулийн 75 дугаар тойрогт Бишрэлтийн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нартай өрсөлдөхөөр болсон байна.

Тэгвэл өнгөрөгч хугацаанд Орхон аймагт нэр дэвшихээр төлөвлөж, сурталчилгааны ажлаа хийж, аймгийн удирдлагууд болон иргэдийг хооронд нь турхирч байсан Л.Гүндалай тойргоо сольж Баянзүрх дүүрэгт буюу УИХ-ын сонгуулийн 51 дүгээр тойрогт нэр дэвшихээр болсон байна.

Түүнтэй Б.Саранчимэг /МАН/, Р.Булгамаа /АН/, Маамын Мөнхцэцэг / “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвсэл/, Г.Халиунаа /Монголын Социал Демократ нам/, Д.Одонтуяа /Иргэний хөдөлгөөний нам/ зэрэг хүүхнүүдтэй өрсөлдөх нь.

Л.Гүндалай гэнэт чимээгүй болчихсон тойргоо сольжээ хэмээн бичээд байсан энэ нь үнэн болж өнөөдөр батлагдлаа.

Хөвсгөлд “гологдож”, Эрдэнэтээс “хөөгдөж”, эцэстээ Баянзүрх дүүрэгт өрсөлдөхөөр болж байх шив. “Монголоороо байгаасай” гээд л дуулаад явах байх даа. Баянзүрхчүүд ч хүний голоод хаясан зүйлийг авч хэрэглэдэг сул дорой улс биш шүү, андуурав.

Эх сурвалж:Undesten.mn

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …