АН-ын нэр дэвшигчид ” VIP”-аар үнэмлэхээ авна

13393058_1068996353189314_117783472_nСЕХ-ноос өнөөдөр УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардууллаа. СЕХ-ны гишүүд индэр дээр ярайтал зогсч, микрофоноор Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулиа чандлан мөрдөхийг нэр дэвшигчдэд сануулж байлаа. Хамгийн хачирхалтай нь АН-ынхан УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах энэхүү үйл ажиллагаанд оролцсонгүй. АН-ынхан 15.00 цагаас дангаараа үнэмлэхээ гардаж авах гэнэ. СЕХ-ны индрээс шаардаад байсан хууль дээдлэх ёс, элдэв чамин зарчмууд хаачив. Эрх баригчид нь Монголын улс төрийн намуудыг бүгдийг нь үл тоож, VIP-аар үнэмлэхээ авна гэж сагсуурч байна. Сонсохнээ эрх баригчид маань сонгуулийн зураг авалттай учраас үнэмлэх гардаж аваагүй гэх бор шувуу Төрийн ордноор нисч байлаа. Нөгөө талдаа СЕХ эрх баригчдад тусгай үйлчилгээ үзүүлж, нэг ажлыг хоёр удаа давтан хийж байгаа бололтой. АН-ынхан төрийн ажилд хулигаан зангаар хандсан хэвээр л байна. Харин өнөөх муулуулж байдаг МАН-ынхан нь Үндэсний Аудитын газар мөрийн хөтөлбөрөө хянуулах, СЕХ-нд бүртгүүлэх, батламж, үнэмлэхээ гардаж авах бүхий л процесст тэргүүн магнайд явна лээ. Тэд улс төрийн ууган хүчин гэж хаадайсангүй. Бүх зүйлд хуулийн дагуу яв тав, жин тан хандаж ирэв. Харин АН-ынхан өөрсдийгөө мөнхийн эрх баригчид хэмээн эндүүрч, тусгай үйлчилгээ авахаар пээдийж сууцгаана. Уг нь АН чинь хүнээр бол 26 настай идэр залуучууд биз дээ.

С.Пуужин

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …