МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:МАН бол Сонгуулийн тухай хуулиа дээдэлж сонгуулийн үйл ажиллагаа оролцож байна. 76 нэр дэвшигчийг хуулийн хугацаанд тодруулж, өнөөдөр нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авлаа. Ер нь 2016 оны энэ сонгууль ямар нэг булхай луйваргүй сонгууль болох хэрэгтэй гэсэн зарчмыг баримталж байгаа. Манай нэр дэвшигчдийн хамгийн залуу нь 29-тай. Хамгийн ахмад нь 63 настай, нийгмийн бүх үеийг хамарч байна. Мөн 20 доктор байна. Нийт нэр дэвшигчийн олонх нь залуучууд байна. Ер нь сонгууль шударга болох ёстой. Сонгууль болоод өнгөрөхөд хууль хүчний байгууллагаар шийдүүлдэг өнгөрсөн түүх давтагдахгүй байх ёстой гэж үзэж байгаа. Ер нь 50-иас дээш хувийн ялалт байгуулах бололцоотой.
Эх сурвалж:Zaluu.com