Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Ингээд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн бүргтгэлийн талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр ийнхүү мэдэгдэж байна.
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны буюу Нэг нас найман сартайгаас 5 нас хүртлэх хүүхдийн тоо 99 мянга байдаг. Цэцэрлэгүүдийн энэ хичээлийн жилийн бүртгэл энэ сарын 19-26-ны хооронд долоо хоногийн турш явагдана. Тухайн харьяа цэцэрлэгүүд дээр ажлын хэсэг гарч бүртгэл хийнэ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгт нийт хүүхдүүдийн 69 хувь буюу 32320 хүүхэд цэцэрлэгт хамрагдсан. Энэ нь гурван хүүхдийн нэг нь цэцэрлэгт хамрагдах боломжтой гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 180, төмөр замын ес, төрийн бус өмчийн 166 цэцэрлэг хүүхдүүдээ хүлээж авахаар бэлтгэж байна.
Мөн төрийн бус цэцэрлэг41 үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрлөө авчихаад байгаа. Үүнээс гадна бид 20 орчим цэцэрлэгийн саналыг хүргүүлсэн. Тэдэнд зөвшөөрөл олгох юм бол нийтдээ 60 гаруй төрийн бус өмчийн цэцэрлэгт 3000 орчим хүүхэд хүмүүжих боломттой болох юм байна.
Ugluu.mn