Нийслэлийн Налайх дүүрэгт УИХ болон НИТХ-д нэр дэвшигчдийн уулзалт арга хэмжээ үргэлжилсээр байна. Тодруулбал, УИХ-ын 63 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Т.Аюурсайхан, НИТХ-ын 45-р тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан нар өнөөдөр Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэдтэй уулзаж санал бодлоо солилцлоо. Нэр дэвшигчид өнөөдөр гурван хорооны иргэдтэй уулзаж тэднийхээ дуу хоолой, санал хүсэлтийг сонслоо. Эхний уулзалт Цэргийн ангийн өмнөх талбайд болсон бол дараагийн уулзалт “Городок” буюу тус дүүргийн тавдугаар хороонд болсон юм.
Чийг үнэртэж, нар ээсэн өглөөний уулзалтын дараа “Тэрэлж”-ийн зургадугаар хорооны иргэдтэй уулзах үед “Хувьтай хүмүүс хур бороо дагуулж ирлээ” хэмээн иргэд билэгшээн угтаж байв. Уулзалтын эхэнд нэр дэвшигчид өөрсдийн танилцуулга, зорилго зорилтынхоо тухай иргэдэд албан ёсны танилцуулах мэдээллийг хийж улмаар иргэдийн дуу хоолойг сонсож тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн. Налайхын иргэд уурхайчин удамтай уугуул хүү С.Амарсайханыхаа тухайд бид сайн мэднэ. Нутгийн сайхан залуудаа бид өмнө нь итгэл хүлээлгэсэн. С.Амарсайхан Налайхчуудын төлөө зүтгэх сэтгэлтэй хүн тиймээс түүний хийсэн бүхнийг цаашид үргэлжлүүлэн хийх боломж олгохын тулд дахин сонгох ёстой хэмээв.
Харин УИХ-ын 63 дугаар тойрогт нэр дэвшигч Т.Аюурсайханыг шулуун шударга үгтэй, боловсрол мэдлэгийн хувьд ч Монголын төрд байх хүний нэг хэмээн үнэлж тэдний сонгуульт ажилд нь амжилт хүсэж захиа даалгавараа өгч байлаа. Уулзалтанд ирсэн иргэдийн дийлэнх нь нэр дэвшигчдээс ээлжлэн асуулт асууж, санал сэтгэгдлээ хэлсэн юм. Иргэдийн хүсэж буй гол асуудал нь эрүүл мэндийн асуудал болоод эдийн засгийн хямрал, хууль бус газар олголт, жижиг дунд үйлдвэрлэлийн төслийн хэрэгжилт дарга нарын эрх мэдэлд орж ард иргэд бидэнд ямарч ач тусаа өгөөгүй. Энэ байдалд хяналт хэрэгтэй байгаа учир өнгөрсөнийг биш ирээдүйг харсан сонголт хийж хоёр Сайхан залуугаа дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, V хорооны иргэн ахмад настан Х.Доёзсүрэн “Засгийн газраас гэнэт олгох болсон хувьцааны 30 хувийн мөнгийг бэлэнээр өгнө гэж сонгуулийн өмнө хэлж хаа сайгүй банкны үүдэнд дөрвөн жил өлсгөж ядуурлын туйлд хүргэсэн ард иргэдэд 300 мянган төгрөг цувуулж өгөх болсон нь өнгөрсөн сонголтын алдааны илрэл юм. Ард түмэн эх орноо хэрхэн “идэх” аргаа олсон улстөрийн “луйхаруудад” ялагдах эрх та хоёрт байхгүй. Улс төрийн ууган хүчин аав ээжийнхээ үеэс залгамж болж ирсэн МАН-аас Налайхчууд бидэнд ийм сайхан хоёр залуу илгээснийг бид хүлээн авч та хоёрт итгэл хүлээлгэх болно. Та хоёр маань багаараа гарч гэмээн Налайхчуудын амьдрал цаашлаад Монгол Улсын ирээдүйн хөгжилд бодит хувь нэмэр болж биднийхээ дуу хоолой болно” хэмээн итгэж байна гэлээ.
Иргэдийн хэлж байгаа асуудалд ажилгүйдэл, хууль бус газрын худалдаа, мал аж ахуйн салбарын орхигдсон байдал түүхий эдийн үнэгүйдэл, шарилын газраа хүртэл гадаадын иргэнээс худалдаж авах болсон гэх зэрэг асуудал зонхилж байлаа. Гадаад хүмүүс “шарил”-ын алга дарам газрыг 5 сая хэмээн үнэлж байна, энэ байдлыг та хоёр маань шийдэж өгөөрэй, та хоёрт итгэл хүлээлгэж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна хэмээн захиж хэлцгээж байлаа.
Т.Аюурсайханы сонгуулийн штабаас бэлтгэв