Эхлээд саналаа 100 өгчихөөд дараа нь төрөөс “дорвитойхон” шийдвэр хүлээе

Иргэд саналаа өгөөгүй байж сонгуулийн дараах жилүүдэд УИХ ажлаа хийж чадсангүй, сэтгэлд хүрсэнгүй мэтээр шүүмжлэн байдаг. Алдсан ч бай оносон ч бай саналаа өгч сонгуулийн ирцийг бүрдүүлэх шаардлагатай. Ямар нэгэн сонголт хийгээгүй байж алдааг нь өдөр тутамдаа ярьж, шүүмжилж эхэлнэ. Саналаа өгөхгүй байж төрийн үйл буруу байна, төрд буруу хүн “гарлаа” гэх мэтээр шүүмжилж, амьдрал “дорой” байна гэх мэтээр шуугина. Үнэндээ өөрсдөө сонголтоо бүрэн төгс хийх ёстой. Сонголтын дараа “сонгож” гаргаж чадсан бол бас “буулгаж” чадна мэтээр хууль хүсэх ёстой баймаар. Иргэд уг нь маш хүчтэй. Үүнийгээ Монголын ард түмэн ойлгохгүй байна.

download

Дахин сонгууль гэж нэмэлт зардал, нэмэлт ажил болж, үндэсний их баяр наадамтай давхцуулж байхаар одоо нэг хийсэн дээрээ сонголтоо зөв хийх нь чухал байна.

Сонгууль маш бага хувьтай өгдөг иргэд дараа нь төрөөс юу хүсдэг вэ? Сонгууль ирцэндээ хүрэхгүй байна гээд сонгуулийн өдөр гэрээс нь санал өгөх байр хүртэл үнэгүй нийтийн тээврийн унаа явж иргэдэд үлйчилдэг. Тэгсэн ч сонгуулийн саналыг баталгаажуулах хэмжээнд хүртэл, иргэдийн хайнга бүдүүлэг занг застал нилээдгүй ажил болно.

145924024056fa3d3022162

урьдчилсан прогноз

Бид өөрийн хороо хориндоо ирсэн төр түшилцэх эрхэмүүдээс санаа бодолдоо нийцсэн хүнийг, эсвэл намын өнгө аясыг нь харж байгаад сонгодог. Тэгэхдээ таны сонголт нэг бүр намын бодлогод шийдвэрлэх нөлөө үзүүлнэ. Харин иргэн бид өөрсдийн үүргийг ухамсарлахгүй байж дараа нь муу муухай амьдарч байна хэмээн гомдоллодог.

864clukiib

Үүнээс гарах цорын ганц гарц бол төр барих хүмүүсээ сонгосон шиг сонгож, төрөөс хүссэн шиг хүсэх хэрэгтэй.  Санал 50+1 хувьдаа хүрвэл улсыг удирдах нам, хүчин, гишүүд бүрэлдэнэ гэсэн үг. Санал өгөх насны 1 650 000 хүн саналаа өгч баталгаажуулна. 825 000+1 хүний санаалаар ялалт байгуулна. Тиймээс та төрөө сонгож дараа нь төрөөс үйлчилгээ бодлого шийдвэрийг шаардах хэрэгтэй.

Б.Саран

Ugluu-logo-7-2-1

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …