1072 хувьцааг тойрсон таван топ үг, таван өөр байр суурь

1466388373_1111

Тавантолгойн 1072 хувьцааны 30 хувийг гурван зуун мянган төгрөгөөр худалдах, түүнийг нь сонгогчдод тараах талаар холбогдох албан тушаалтнуудын байр суурийн зөрүүг хүргэж байна. Энэ сэдвээр шийдвэр гаргах төвшний дөрвөн өндөр албан тушаалтан дөрвөн өөр байр суурь илэрхийлжээ.

       Монголбанкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар: 1072 хувьцаа худалдахад Монголбанк оролцохгүй

-Монголбанк макро эдийн засгийн тэнцлээ хадгалахын тулд улстөр, сонгуулийн циклээс хол явдаг. Мөнгө тараах уу, иргэдийн хувьцааг худалдаж авах уу гэдэг нь цэвэр Засгийн газрын үйл ажиллагаанд хамаарна. Монголбанкинд бол хамааралгүй, манайх оролцохгүй. Засгийн газар ямар зарчмаар хөрөнгө босгож, иргэдийн хувьцааг санхүүжүүлэхээ тодорхой болгох ёстой болов уу. Төсвийн хөрөнгөөс, эсвэл бонд босгож иргэдийн хувьцааг худалдан авах уу гэдгийг сайн мэдэхгүй байна.

                    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Засгийн газрын бонд эхэлж гаргана

-Иргэдийн 1072 хувьцааг худалдан авах эрх зөвхөн Засгийн газарт нээлттэй. Иргэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг арилжааны банкуудаар дамжуулан 30 хувийг нь гурван зуун мянган төгрөгөөр худалдан авах тухай Засгийн газрын 311 тогтоолыг гаргалаа./Засгийн газрын 311 дүгээр тогтоолд иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг худалдаж авах эх үүсвэрийг дотооддоо Засгийн газрын бонд босгож шийдвэрлэхээр заажээ. Нийт 1.6 их наяд төгрөгтэй тэнцэх бондыг арилжааны банкуудад арилжаалж, иргэдийн хувьцааг худалдан авах санхүүжилтийг босгохоор заасан байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …