УИХ-ын Сонгуулийн 54 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Жавхлан иргэдтэй уулзах уулзалтын зараа айл бүрийн хашааны үүдэнд очиж өөрийн биеэр тарааж явна. Гачуурт тосгоны гудамжаар Монгол дээл хувцастай морьд хөлөглөсөн найман залуусын дунд цагаан дээл Хүннү малгайгаар гоёсон нь нэр дэвшигч С.Жавхлан байсан юм. Түүний нөхдийн дунд дуучин Л.Болдбаатар ч яваа харагдсан. Ардчилсан намынхан үнэтэй автомашины цувуугаар сурталчилгаагаа хийж, зарим нэг нэр дэвшигч өөртөө зориулсан нисдэг тэрэг хөлөглөж байхад дуучин С.Жавхлан “Монголоо” гэсэн сэтгэлээр, морьдын цуваагаар гангарч яваа нь энэ аж. Тэднийг харж омогших сэтгэлтэй хүмүүс олон байсан бөгөөд аягатай сүү барьж гарсан эмээ дөрөөг нь мялааж ард түмний төлөөлөл болох их үйлсэд нь амжилт хүсэж байв.
Х.Баяраа