АН-ын муугаа саармагжуулах “сайн” үг

1466412113_012

УБСГ-ын судалгаагаар 2012 онд монгол айл өрхийн орлого 40 хувиар өсч байсан бол 2015 онд 13 хувиар буурсан үзүүлэлт цагаан дээр хараар дурайтал байж байна. Энэ бол үлгэр биш бодит байдал. Сүүлийн дөрвөн жилд хүү, торгуулийн хэмжээ дөрөв дахин нэмэгджээ. Худалдаа, үйлчилгээ, бизнес эрхлэгчдийг торгох ажиллагаа газар авсныг хэн хүнгүй л мэдэж байгаа. Авто зам ашигласны төлбөрийг 50 хувиар, цахилгааны суурь хураамжийг хоёр дахин нэмэгдүүлсэн нь бодит үнэн. Цаашилбал цахилгааны суурь хураамжийн үнийг 20.8 хувиар, дулааны үнийг 15 хувиар, цэвэр усны үнийг 71 хувиар, бохир усны үнийг 88 хувиар нэмэгдүүлсэн. Төсвийн алдагдлаа нөхөх зорилгоор шатахууны онцгой албан татварыг гурав дахин нэмэгдүүлсэн нь эрх баригчдын “сайн” санаачилга байлаа. Хавтгайдаа ялсан АН-ынхан Монгол Улсыг хавтгайд нь хэвтүүлж бас чадсан. Босоо явсан эдийн засгийг өрөөр дарамталж хэвтүүлсэн дахин чадсан. Мөнгөтэй явсан ард түмний халаас руу нь өнгийж нэг хэвтүүлсэн. Сайжирч явсан засаглалын бодлогыг “дарангуйлж” байгаад л хэвтүүлчихсэн. Энэ бүхэн тэгээд “Сайн мэдээ” юу? Өөрсдийн тарьсан балгийг сайхан үгийн ард нуух санааг хэн гаргасан бэ? “Сайн”, “сайн”, “сайн” гэж тоть шиг давтаад байвал бүх зүйл “сайн” болчихно гэж байхгүй. Өнөөдрийн тарчиг амьдралаа засаж залруулахын тулд Монголын ард түмэн зөв, хариуцлагатай сонголт хийх цаг нэгэнт болжээ. Тэгж байж л бид “урагшилна”. Харин АНдуурсан сонголттой дахиж дөрвөн жил болбол “ухрах” араандаа хийхээс өөр арга монголчуудад олдохгүй. Ухрах уу, урагшлах уу… Монгол Улс сүүлийн дөрвөн жил олон улсыг бүх юмаараа “ухарч” тэргүүлсэн нь бодит үнэн. Тэргүүлэх болсон шалтгааныг тавьсан хүмүүсийг нь холоос хайх хэрэггүй. Бидний хажууханд бахархалтай нь аргагүй инээгээд сууж байгаа…

С.НЭМЭХ

эх сурвалж: МАН-ын сонгуулийн штабаас

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …