З.Энхболдын дарангуйлал Цэц рүү халдварласан нь

14665547255769d96533d17

Төрийн жинхэнэ албаны хүч түрсэн томилгоогоо буюу төрийн албыг төрлийнх болгосноор гүйцэтгэх засаглалыг халаасандаа оруулсан АН хууль шүүхийнхнийг ч бас хүссэнээрээ хөдөлгөдөг болсон нь бодит үнэн. Бүр сүүлдээ энэ хууль бус бүхэндээ гаршин, Цэцийн гишүүдийн хараат бус байдалд халдсан нь хязгаараас давсан явдал байв.

Үнэндээ АН засаг барьсан дөрвөн жилийн хугацаанд яавал хууль зөрчиж, яавал хүссэнээрээ авирлаж болохыг ард түмэндээ үлгэрлэн харуулсан. Тэр дундаа шаргал ордонд эзэн суусан З.Энхболд дарга авлигачдыг өршөөхийн тулд халуун зунаар ээлжит бус чуулган зарлаж, сүрийг үзүүлэхэв. 2015 оны зун даа. З.Энхболд дарга ээлжит бус чуулган зарлалаа гэхэд “Одоо л тартагтаа тулсан эдийн засагтаа анхаарах нь дээ” гэж хүн бүхэн харж байлаа. Гэвч байдал шал эсрэгээрээ байсан төдийгүй төрөөс төрсөн тэрбумтан, авлигачдыг өршөөх буюу Өршөөлийн хуулийг хэлэлцэн батлахын тулд ээлжит бус чуулган зарласан нь хүн бүхнийг толгой сэгсрэхэд хүргэсэн юм. Дураар авирладаг авирладаг гэхэд энэ үнэндээ утгаа алдсан шийдвэр байв.

Харин үүний дараа жил буюу 2016 он гарснаар АН шууд сонгуулийн сурталчилгааныхаа ажилд далд хэлбэрээр шилжсэн. Тэд яавал сонгуульд ялах тухай арга тактикийг алхам бүртээ хэрэгжүүлж, гацаа болж магадгүй ганц газрыг нь халаасандаа хийхийг оролдсон нь парламентын түүхэнд АН-ынхны үлдээсэн муу түүхийг нэгээр нэмсэн юм. Энэ бол АН-ынхан даварсаар даварсаар Дагвын орон дээр гарна гэгч болсон юм. З.Энхболд дарга УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халддагаа давтаж, эзгүй байсан гишүүнийг ямар ч хүсэлт гаргаагүй байхад нь байнгын хорооны гишүүнээс хассан. Энэ нь УИХ-ын дарга эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан буюу хууль бус үйлдэл боллоо гэж үзээд иргэд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Ингэснээр Үндсэн хуулийн Цэц УИХ-ын дарга З.Энхболдтой холбоотой гомдлыг хүлээн авч, маргаан үүсгээд байв. Өөрөөр хэлбэл, Цэц аливаа гомдлоор маргаан үүсгэнэ гэдэг нь тухайн процесст хууль зөрчсөн явдал гарсан байж болзошгүй гэж үзсэн хэрэг. Ингэж парламентын сүүлчийн жилд дарангуйлагч Зи-гийн байдал эвгүйтсэн байдаг.

Харин энэ бүхнийг тэрбээр сурсан зангаараа хүч хэрэглэн хаасан гэвэл хилсдэхгүй. Товчхондоо, өөрийнх нь асуудлыг шүүн тунгаахад бэлэн болоод байсан Цэцийн дарга Ж.Амарсанааг УИХ-ын дарга мөн л “хууль бус”-аар авч хаясан. Энэ бол үндсэндээ “З.Энхболдыг оролдвол ажилгүй шүү” гэх сануулгыг Цэцийн бүх гишүүнд өгсөн явдал байлаа. Энэ явдлаас хойш Үндсэн хуулийн Цэц даргагүй буюу түр орлон гүйцэтгэгчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна . Уг нь Үндсэн хуулийн хамгаалалттай Үндсэн хуулийн Цэц бол өнөөгийн эрх баригчдын дураар авирлах аашийг нь хазаарлах, парламентын дарангуйллыг зогсоох цорын ганц хууль ёсны хүч мөн байв. Цэцийг ийнхүү хүчгүйдүүлсэн нь хууль шүүхийн хараат бус, бие даасан байдлыг санаатайгаар алдагдуулж, төрийн хууль дээдлэх зарчмыг хөсөрдүүлсэн, эрхзүйт төр төлөвшүүлэх зорилгоосоо ухарсан гэмт үйлдэл боллоо гэж учир мэдэх олон хүн дүгнэсэн юм даг.

С.НЭМЭХ

Эх сурвалж:Zaluu.com

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …