Рианнагийн нулимс маргаан үүсгэв

2plhbpnhgqen50uknl84cenaok

Дуучин Рианна өчигдөр Ирландын Дублин хотын Авива цэнгэлдэхэд “The Umbrella” тоглолтоо хийжээ. Тэрбээр 30 минут тоглолтоосоо хоцрохоос гадна уйлж олныг гайхшруулсан байна. Рианна реппер Эминемийн хамтаар дуулсан “Love the Way you Lie” дуугаа дуулах үеэрээ уйлжээ.

Гэхдээ тэрбээр ямар шалтгааны улмаас уйлж буйгаа фэнүүддээ хэлэхээс татгалзсан байна.

Тоглолтын дараа Рианна твиттертээ “Намайг уучлаарай” гэж жиргэжээ. Уг тоглолтыг үзсэн үзэгчид цахим сүлжээгээр Рианнагийн уйлсан шалтгааныг олох гэж маргалдсан байна. Хэсэг үзэгчид дуучны хувийн амьдралд асуудал үүссэн гэсэн бол зарим нь “Рианна фэнүүдээ хараад сэтгэлээ барьж дийлээгүй” гэцгээсэн байна.

Эх сурвлж: Shuud.mn

 

Санал болгох мэдээ

Монгол улс Англи хэлний олимпиадын дэлхий аваргатай боллоо

Малайз улсын бага, дунд сургуулийн сурагчдын харилцааны ур чадварыг хөгжүүлэх, англи хэлийг чөлөөтэй, үр дүнтэйгээр …