Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 22-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Чойжинжавын Бямбажавын иргэд, оршин суугчидтай хийж байгаа “Таньд заавал хүргэх үг байна” сэдэвт уулзалт ярилцлага үргэлжилсээр байна. Энэ удаагийн уулзалт ярилцлаганд залуучуудын төлөөлөл ихээр хамрагдлаа. Тус уулзалт ярилцлаганд нэр дэвшигч Чойжинжавын Бямбажавын залуучуудад хандан хэлэхдээ:
-“Монгол улсын хөгжлийн ирээдүй бол залуучууд. Монгол Улсын хүн амын 70 орчим хувийг 36 хүртэлх насны залуучууд эзэлж байна. Тиймээс Монгол бол залуучуудын орон юм. Аливаа нийгмийн хөдөлгөгч хамгийн гол хүч нь залуучууд байдаг бөгөөд тэднээс тухайн улс орны хөгжил дэвшил ихээхэн хамааралтай байдаг. Бид бүхний уулзалт, ярилцлаганд залуучуудын оролцоо идэвхи өндөр байна. Залуучууд улс орноо хөгжүүлэх талаар олон асуудлыг ярьж хэлэлцэж байна.
Миний хувьд залуучуудтай хамтран ажиллахдаа үргэлж таатай байдаг. Орон сууцны салбарт 30 гаруй жил хөдөлмөрлөхдөө залуучуудынхаа эрч хүч, идэвхи санаачлагыг дэмжинэ ажиллаж ирсэн. Бид бүхэнтэй санал бодлоо солилцож хамтран ажиллах үүд хаалга хэн бүхний өмнө үргэлж нээлттэй байгаа. Хөдөлмөрч уйгагүй хичээнгүй залуучууд олширч, хариуцлагатайгаар аливаа асуудалд хандаж байгаа нь тун авууштай хэрэг” гэж хэллээ.
Сонгуулийн 22-р тойрогт НИТХ-д нэр дэвшигч Чойжинжавын Бямбажавын сонгуулийн штаб