Баянгол дүүргийнхэн “Шийдлийн баг”-ийнханд сэтгэл хангалуун байна

1466573067_e3c53c649d5d6a63ad1d43842c623a136f4502cb

“-Энэ ямар намынхан уулзалт хийх гэж байгаа юм?

-Ардчилсан нам.

-Аа зөв, яриа байхгүй их зүйл хийсэн. Багаар нь дэмжинэ ээ”,

“Их хурлын даргаа хүндлээд хүрээд ирлээ, хүү минь”…/Иргэдийн ярианаас/

Гадаа жиндүүхэн ч сэтгэлдээ халуун итгэл өвөртлөн ирсэн иргэд “Шийдлийн баг”-ийнхны ээлжит уулзалтад оролцохоор хуран цугларчээ. УИХ-ын 70 дугаар тойрогт Баянгол дүүргээ сонгож, нэр дэвшсэн УИХ-ын дарга З.Энхболд, НИТХ-ын 6 дугаар тойрогт нэр дэвшиж буй В.Ганбаатар нар тойргийнхоо 19 дүгээр хорооны иргэдтэй уулзалт хийх гэж буй нь энэ аж. Тэднийг дэмжихээр тус хорооны хөгшид, хүүхэд багачууд, залуу үеийн төлөөллөөс гадна “Шийдлийн баг”-ийнхан нь хүрэлцэн ирсэн байв. Тодруулбал, тус уулзалтад УИХ-ын гишүүн, ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар зорин иржээ. Иргэд энэ тойрогт их хурлын дарга нэр дэвшиж байгаад нэлээд баяртай байгаа бололтой. “Баянголчууд бид үнэхээр азтай хүмүүс шүү. Манай тойрогт Монгол Улсын их хурлын дарга нэр дэвшиж байгаад талархаж, энүүхэндээ гэж хэлэхэд тэнгэрийн умдаг атгасантай адил баярлаж байна” хэмээн сэтгэгдэлээ хуваалцаж байх жишээтэй. Түүнчлэн тэнд цугласан иргэд “Хавчиг зам, харанхуй гудамж, хогондоо дарагдсан байсан Баянгол дүүргийг өнгөрсөн 4 жил үндсээр нь өөрчилж чадсан “Шинэчлэлийн баг””-аа “Шийдлийн баг” болгон ажиллуулахад сэтгэлээрээ, сонголтоороо дэмжинэ ээ” гэцгээж байлаа.

…Яг түүн шиг бизнесийн салбарт “Ипотек”-ийг хэрэгжүүлнэ

Ипотек… Энэ үг монголчуудын дунд өргөн дэлгэрээд гурав, дөрөвхөн жил болж байгаа ч үр өгөөжөө 30, 40 жилээр магадгүй, тухайн хүний гурав дөрвөн үед өвлөгдөхөөр тийм урт хугацаагаар өгөх үндэс суурийг тавиад байгаа юм.

Өнгөрсөн  4 жилийн хугацаанд 82 мянган өрх айл тохилог орон сууцанд “Ипотекийн буян”-аар оржээ. Та бод доо. 1921-1996 онд буюу 75 жилийн хугацаанд монголчууд бидний дундаас 100 мянга нь л орон сууцанд орсон байхад  өдгөө “Ипотекийн зээл” хэрэгжсэнээр ганцхан жилд 25 мянган өрх айл орчин үеийн, тохилог  орон сууцанд амьдрах боломжтой болоод байгаа юм. Ийнхүү Монголд өндөр хөгжилтэй орнуудын адил зээлийн бодлогын зөв систем хэрэгжиж, эдийн засаг, нийгмийн амьдралд бодит хөрөнгө оруулалт, хуримтлал буй болоод байна. Ипотек гэдэг ийм л ач тустай агаад энэ зээлийг Монгол Улсын эдийн засгийн салбар болгонд нутагшүулж өгөх зорилтыг Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө оруулсан нь олзуурхууштай. Эх орныхоо эдийн засгийг өргөжүүлж, иргэдийнхээ амьдралд бодит хөрөнгө оруулалт оруулах зөв гарц, зөв шийдлийг “Сайн” тодотголтой хөтөлбөруудээрээ дамжуулан хүргэх гэж байгаа талаар АН-ын дарга З.Энхболд ийн ярьсан юм.

Сайн малчин-Хөдөө аж ахуй цогц бодлого. Энэ бол зөвхөн малчны зээлийн хүүг бууруулснаар хэмжигдэхгүй, хавьгүй том цар хүрээтэй мөрийн хөтөлбөр. Үүнийг зөвхөн өнөөдөр ярьж байгаа юм биш. Малаа эрүүлжүүлэх, мах экспортлох ажлаас эхэлсэн гээд ярьвал энэ хөтөлбөрийн ажил аль хэдийнэ эхэлсэн. Үргэлжлүүлээд хийх ажил  бидэнд их байна. Тиймээс мөрийн хөтөлбөртөө үүнийг онцолсон.

Сайн бизнес- Улаанбаатар хотын орон сууцны нэгдүгээр давхарт бизнес эрхэлж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй иргэдийг дэмжинэ. Хугацаа харгалзахгүй жилийн 5 хувийн хүүтэй зээл олгож, бизнесээ өргөжүүлэх боломжийг нээнэ.

Сайн экспорт- Ганцхан жишээ хэлье. Хонины нэхийгээ бид түүхийгээр нь гаргаж байна. Боловсруулах юм бол Атралын UGG гутлаас илүү гутал манайхан хийж чадаж байна.Дарханд хийсэн өвлийн гутал. Маш үзэмжтэй, чанартай, UGG-ээс хамаагүй хямдхан байгаа. Бид ийм гутлыг өнөөдөр ганц, хоёр мянгийг л хийж байгаа болохоор өрсөлдөж чадахгүй байна. Цаашид ийм үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана. Мөн  уул уурхайн экспортыг 2 дахин нэмэгдүүлж, 2 тэрбум долларт хүргэнэ. Бас л том зорилт.

Сайн оюутан- Оюутны сургалтын зээлийн бодлогоор дамжуулж олон асуудлыг шийдэх бодлого.  Хүүхэддээ цалин тэтгэврээ зээлээр аваад өгсөн аав ээж. Эмээ өвөө нар одоо оюутны сургалтын төлбөрийн зээлээ хүүхэддээ шилжүүл. Таны зээл 18 хувьтай байгаа. Харин оюутан өөрөө зээл авбал 5 хувийн зээл авна. Эдийн засгийн хувьд мэдээж 5 хувь нь ашигтай. Ингэж бид эмээ өвөө, ээж аав нарынх нь нуруун дээрх ачаанаас үүрч байгаа. Төрийн энэ бодлогыг арилжааны банкууд ч дуртай хүлээж авч байна.

Сайн хашаа- Гэр хороололд дэд бүтцийг бий болгож,амины орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Өнгөрсөн жилүүдэд нийслэлд дахин төлөвлөлтийн ажил хэрхэн хийгдсэн, өнөөдөр ямар олон өрхөд ашиг тусаа өгсөнийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Юм хийж болдог, хэрэгжүүлж чаддаг гэдгийг бид харуулсан. Яг энэ жишгээр “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Урт хугацааны бага хүүтэй “Ипотек”-ийн зээлийг төрөөс иргэдэд олгосноор ажилтай, орлогтой, зорилготой монголчууд улам олширч, улс орны эдийн засаг энэ эрчээр эрчимжих юм. Ардчилсан нам барилгын салбарт “Ипотек”-ийг ямар амжилттай хэрэгжүүлсэн,  яг түүн шиг бизнесийн бүхий л салбарт “Ипотек”-ийг хэрэгжүүлэхэд бэлэн болжээ.

эх сурвалж: Баянгол дүүргийн АН-ын сонгуулийн штабаас

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …