Сонгогдсон гишүүдэд түр үнэмлэх өнөөдөр олгоно

14673296815775ac91060d3

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр Уих-ын, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн  сонгуулийн дүнг эцсийн байдлаар танилцууллаа. Энэ жилийн сонгууль өмнөх Уих-ын сонгуулийн буюу 2012 оны сонгуулийн ирцтэй харьцуулахад 72.1 хувьтай байсныг хэлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчдэд гишүүний түр үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд гардуулна. Энэхүү ажиллагаа Төрийн ордны Хүндэтгэлийн цогцолборын Баганат танхимд 12.30 цагаас болох юм.

Ийнхүү түр үнэмлэх олгосны дараа Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчид гишүүдийн нэрсийг өргөн мэдүүлж, Ерөнхийлөгчийн зарлигаар анхдугаар чуулганыг зарласнаар гишүүд тангарагаа өргөх юм.

Ugluu-logo202

 

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сурын талбай, шагайн асарт зочиллоо

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.11/ Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар …