УИХ-ын даргаар МАН-ын дарга М.Энхболдыг томиллоо

13592370_1703408566590767_3863385080125957558_n

УИХ-ын шинэ гишүүд тангаргаа өргөж дууслаа. Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын даргыг сонгож, томилох ажиллагаа боллоо.

Чуулган хуралдааныг насаар хамгийн ахмад гишүүн болох Ч.Улаан даргалсан юм. Ингээд УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай тогтоолын төслийг хуралд оролцсон гишүүдийн 98.7 хувийн саналаар хүлээж авлаа.

Үүний дараа хуулийн дагуу олонх болсон нам, эвслээс УИХ-ын даргад нэр дэвшүүлэх ёстой. Уг хуулийн дагуу УИХ-ын даргад МАН-ын дарга М.Энхболдын нэрийг дэвшүүлсэн юм. Нэр дэвшигчидтэй холбоотой асуултуудыг гишүүд асууж эхэлсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нэр дэвшигчид хандаж амжилт хүссэн бөгөөд шинээр байгуулагдах Засгийн газрыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ярьж ирсэн зүйлүүдээсээ буцахгүй, ухрахгүй байхыг уриаллаа. Мөн тэрбээр шинэ Засгийн газарт ажиллах сайдуудыг “давхар дээлгүй” байх ёстой гэдгийг санууллаа.

Ингээд УИХ-ын даргаар М.Энхболдыг томилох дэмжих эсэхээр санал хураахад хуралд оролцсон гишүүдийн 86.8 хувь нь дэмжлээ.

1467693052577b37fca7d82

zaluu.com

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …