Италийн Элчин сайдын яам нээгдлээ

Итали Улсын Гадаад хэргийн сайд Паоло Жэнтилони нь  АСЕМ-ын Дээд түвшний 11  дүгээр уулзалтад оролцохоор хүрэлцэн ирээд байгаа юм. Тэрээр өнөөдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн хамтаар Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нээлтэд оролцов.

Ёслолын ажиллагааны үеэр сайд Л.Пүрэвсүрэн, П.Жэнтилони нар нээлтийн тууз хайчлан, дурсгалын самбар дээр гарын үсэг зурлаа. Гадаад хэргийн сайд нар Элчин сайдын яамны  цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсч, тус Элчин сайдын яам нээгдсэнээр Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх нэгэн чухал алхам болж буйг тэмдэглэв.

Ийнхүү Монгол Улсад Бүгд Найрамдах Итали Улсын ЭСЯ үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ: WWW.MFA.GOV.MN

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …