Баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

1-4-768x512

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн 2016 оны 7 дугаар сарын 17-18-ны өдөр Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд дараахь баримт бичгийг байгуулав. Үүнд:

  • Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Экзим” банк хооронд “Ухаалаг боловсрол төсөл” зээлийн хэлэлцээр

2-3-768x512

  • Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Экзим” банк хооронд “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх 2 дахь шатны төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээр,
  • 2016-2019 оны соёлын солилцооны тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хөтөлбөр,
  • Соёлын өвийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУЯ болон БНСУ-ын Соёлын өвийн захиргаа хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУЯ болон БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  • Монгол-Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төслийн 5 дахь гэрээ
  • Цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтарч ажиллах тухай Монгол Улсын БОНХАЖЯ, БНСУ-ын Байгаль орчны яамны харьяа Солонгосын ойн агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

3-2-768x512

  • Мэдээлэл технологид суурилсан эрүүл мэндийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам болон БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын тохиролцоо
  • Нийгмийн хамгааллын салбарт хамтарч ажиллах тухай Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хотхон байгуулах туршилтын төсөл дээр хамтран ажиллах тухай Монгол Улсын ЭХЯ, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт тус тус гарын үсэг зурав.

Гадаад хэргийн яам

Санал болгох мэдээ

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын хүрээнд гурван дэд хэлэлцүүлэг зохион байгуулна

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Баярбаатар, М.Ганхүлэг, Б.Уянга нар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий …