Танилц : Одоогийн байдлаар тодорхой болсон 5 шинэ сайд

1468980998578edf062ce07

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал энэ долоо хоногийн хамгийн онцлох сэдэв болж хувираад байна. Өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн юм. Түүний танилцуулсан зураглалаар бол энэ удаагийн Засгийн газрыг нийт 13 яам, 16 сайдтай байгуулахаар төлөвлөжээ.

Сайд нарын нэрс өнөөдөртөө багтаж бүрэн тодорч дуусах бөгөөд одоогийн байдлаар зарим яамдын сайдад нэр дэвшигчид баттай болоод байгаа аж.

1468980521578edd2900978

Тодруулбал, Шадар сайдад У.Хүрэлсүхийг томилохоор болжээ. У.Хүрэлсүх нь энэ удаагийн сонгуульд нэр дэвшээгүй бөгөөд намынхаа арын албанд зүтгэсэн хүмүүсийн нэг юм. Тиймээс түүнийг Шадар сайдад томилохоор болсон гэнэ.

1468980526578edd2ed6528

ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн, генсек Ж.Мөнхбат томилогдох гэнэ. Ж.Мөнхбат нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд намын ерөнхий нарийн бичгийн даргын албыг тун сайн хашсан нэгэн юм. МАН-ын өнөөдрийн ялалтад түүний оруулсан гавьяа их хэмээн улс төрийн хүрээнийхэн ярилцаж байгаа юм. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх буюу “гал тогоонд” ажиллахаар болжээ.

1468980588578edd6c76bc1

Баттай болсон дараагийн сайд нь Сангийн сайд. Эдийн засгийн хямралтай энэ хүнд нөхцөл байдалд Сангийн яамыг удирдах хүнээр УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг томилохоор болжээ. С.Бямбацогт гишүүн нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчний бүлгийн даргын ажлыг тун чадварлаг хийсэн гэж үнэлэгдэж байгаа. Мөн УИХ-д хэд хэдэн удаа сонгогдсон Сангийн сайдыг ажлыг сайн хийх хүнээр нэрлэгдээд байна. Тийм ч учраас наадмын түүнийг намын нөхөд нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан билээ.

1468980575578edd5f9c3d5

Үндсэн чиг үүргийн яамдын нэг болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг томилох тохирчээ. Д.Оюунхорол нь УИХ-д дөрвөн ч удаа сонгогдсон туршлагатай эмэгтэй гишүүдийн нэг билээ. Тэрбээр өнгөрсөн засгийн үед тус яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд хэдийгээр найман сарын хугацаанд ажилласан ч нэлээд олон ажил хийж хэрэгжүүлсэн хэмээн үнэлэгддэг юм.

1468980590578edd6edcc8e

Одоогоор тодорхой болоод буй хамгийн сүүлийн сайд нь Барилга хот байгуулалтын яам юм. Тус яамын сайдаар УИХ-ын гишүүн асан Д.Дашдорж томилогдохоор болжээ. Д.Дашдорж нь энэ удаагийн сонгуульд нэр дэвшээгүй учир Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын Засгийн газарт ажиллах дан дээлтэй сайдуудын тоог нэгээр нэмж байгаа юм.

Ямартаа ч одоогийн байдлаар эдгээр таван сайд тодорхой болоод байна. Өнөө оройдоо багтаж бусад сайд нарын нэрс тодорхой болох юм байна. Бид шинэ сайдуудтай холбоотой мэдээллийг цаг алдалгүй эргэн мэдээлэх болно.

Г.Лхагваа

Zaluu.com

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …