УИХ-ын байнгын хороодын даргад нэр дэвшигчид

Улсын Их Хурлын Байнгын хороо  өчигдөр үдээс хойш хуралдаж, байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо:

 Тус байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа даргалж, Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж байнгын хорооны даргад нэр дэвшигчийн талаар танилцуулга хийлээ.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад 2000 оноос хойш Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүнээр ажиллаж ирсэн туршлагатай парламентч Н.Энхболдыг нэр дэвшүүлж буйг танилцуулсан юм.

maxresdefault

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

Төсвийн байнгын хороо:

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан даргалав. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа тус байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлж буйг танилцуулсан юм.

DSC_3172Санал хураалтаар  байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарыг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо:

Тус байнгын хорооны даргад нэр дэвшиж буй Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалангийн талаархи танилцуулгыг Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж хийлээ.

_MG_5125

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, О.Баасанхүү нар нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, С.Чинзориг, Н.Учрал нар үг хэлсэн юм. Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаас байнгын хороо ажлаа эхлэх хэрэгтэйг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа байнгын хорооноос гарч байгаа шийдвэр бүхэн айл өрх бүрт чиглэх ёстой. Энэ бол хамгийн их ачаалалтай ажиллах байнгын хороо. Иймд зөв менежменттэй ажиллах нь чухал гэлээ. Мөн гишүүдийн зүгээс өнгөрсөн дөрвөн жилд тус байнгын хороонд ажиллаж, нийгмийн салбарын чухал хууль, тогтоомж, баримт бичгүүдийг батлуулахад идэвх, санаачлагатай ажилласан туршлагатай, чадамжтай, мэргэшсэн боловсон хүчин байнгын хорооны даргад нэр дэвшиж байгаад талархалтай байгаагаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсч байв.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа тус байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгаланг сонгохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:

Тус байнгын хорооны хуралдаан 19 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалан нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хийлээ.

DSC_0314

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай гишүүн Ж.Энхбаярыг тус байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байгааг бүлгийн дарга танилцуулгадаа дурдлаа.

DSC_0317

Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярыг тус байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив.

Хууль зүйн байнгын хороо:

Байнгын хорооны хуралдаан 19 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж байнгын хорооны даргад нэр дэвшигчийн талаар танилцуулсан юм. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдийн нэрийг дэвшүүлэв.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан асуулт асууж тодруулан саналаа хэлсний дараа санал хураалгахад хуралдаанд оролцсон 12 гишүүн байнгын хорооны даргад нэр дэвшигчийг санал нэгтэйгээр дэмжлээ.

DSC_3181

Эдийн засгийн байнгын хороо:

 ус байнгын хорооны даргад  Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагвыг нэр дэвшүүлэв.

DSC_3192

Санал хураалтад оролцсон гишүүдийн 80 хувь нь Тэрбишдагвыг дэмжив.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:

Тус байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжавыг сонгох нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив.

14

Өргөдлийн байнгын хороо:

Тус байнгын хорооны хуралдаан 20 цаг 16 минутад 73.7 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт даргалав. Хуралдаанаар байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэж, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа танилцуулсан юм.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг, Н.Амарзаяа нар үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Тус байнгын хороо нь төр, иргэний хооронд гүүр болж ажилладаг, Засгийн газарт чиглэл өгөх эрх бүхий чухал үүрэгтэй байнгын хороо гэдгийг үг хэлсэн гишүүд тодотгоод нэр дэвшигч энэ хариуцлагатай үүргийг чадварлагаар гүйцэтгэнэ гэдэгт итгэж буйгаа хэлж байв.

03

Санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэлийг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

Дээрх байнгын хорооны даргад нэр дэвшигчдийг Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы  өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …