Гэрээсээ их хэмжээний үнэт эдлэл алдав

altttt   Гэрээсээ их хэмжээний үнэт эдлэл алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал энэ сарын 10-ний өдөр Чин­гэлтэй дүүргийн нэгдүгээр хо­роонд оршин суух Ү-ийн гэрээс швейцарь цаг, их, дунд, бага гарын мөн­гөн аяганууд, “Sony” дижитал зургийн аппарат, цагаан алтан бөгж, , шүрэн толгойтой, алтан нухтай, ясан халбагатай дунд гарын халтар манан хөөрөг, шүрэн нухтай, гуулин халбагатай дунд гарын халтар манан хөөрөг, халтар манан толгойтой, гуулин нухтай дунд гарын халтар манан хөөрөг зэрэг эд зүйл алдагсан байна.

 

Түүнчлэн тус дүүргийн гуравдугаар хороонд ор­шин суух иргэн Ц-ийн гэрээс “Grundig” маркийн зурагт, “Lenovo” маркийн  зөөврийн компьютер болон дижитал зургийн аппарат зэрэг эд зүйл алдагджээ.

Хэргийг Чингэлтэй дүүр­гийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус тус шалгаж байна.

Санал болгох мэдээ

Шинээр сэргэсэн ГАДААД ХАРИЛЦАА!

​Гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үнэт зүйл, үзэл бодол, характер, харизмаас нь хамаардаг. …