Бээжингийн өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны орлогч дарга, Бээжин хотын орлогч дарга Жан Жянь тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 4-ны өдөр ОУОХ-ны 129-р бүгд хуралд 2022 оны өвлийн олимпийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа. ОУОХ-ны ерөнхийлөгч Бах уг арга хэмжээг даргаллаа.
Бээжингийн өвлийн олимпийн хорооны тайлагнах баг танилцуулахдаа, Хятадын засгийн газар Бээжингийн өвлийн олимпийн бэлтгэл ажлыг дээд хэмжээгээр чухалчилж, ногоон, хамтаар эдлэх, нээлттэй, цэвэр сурталтай олимп зохион байгуулах зарчим баримталж, 2022 оны өвлийн олимпийн наадмыг гайхамшигтай, ер бусын, онцгой олимп болгон зохион байгуулах болно гэжээ.
Бээжингийн өвлийн олимпийн зохион байгуулах хороо ажлаа тайлагнасны дараа ОУОХ-ны 2022 оны өвлийн олимпийн наадмын зохицуулах комиссын дарга Жуков дүгнэлт хийж, Бээжингийн өвлийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны бэлтгэл ажлыг өндрөөр үнэлсэн байна.