Кенийн ерөнхийлөгч Хятадын ГХ-ны сайдыг хүлээн авч уулзав

2b3edd6e02c64ba69416c2c45516d017

Энэ сарын 10-нд Кенийн ерөнхийлөгч Ухуру Кенятта Найроби дахь ерөнхийлөгчийн ордондоо Хятадын ГХ-ны сайд Ван И-г хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Ухуру Кенятта: Хятад улс бол Кенийн найдвартай анд, чухал түнш юм. Урт хугацааны турш хоёр орон чухал асуудлуудад бие биеэ ойлгож, дэмжиж ирлээ. Хятад улс Кенийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тусалж байгаа явдалд бид баярлан талархаж байна. Кени, Хятадын улс төрийн итгэлцэл батжиж, эдийн засгийн хамтын ажиллагаа хоёр талдаа ашигтай байна. Кени улс Хятад Африкийн хамтын ажиллагааны Йоханнесбургийн дээд уулзалтаар гараа болгож, хоёр орны дээд давхарга, төрийн намын харилцаа холбоог эрчимжүүлэн, өөрийн орны хөгжлийн стратеги болон “Нэг бүс нэг зам”-ын санаачилгыг холбож, Монбаса-Найроби чиглэлийн төмөр замыг түргэн ашиглалтад оруулж, зүүн Африкийн төмөр замын сүлжээг хамтдаа байгуулан, Хятад болон Кени, мөн зүүн Африкийн улс орнуудын хамтдаа ашиг хүртэхийг хүсэн хүлээж байна. Хятадын аж ахуйн нэгжүүдийн Кенид хөрөнгө оруулахыг дэмжиж, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Хятадын бараа бүтээгдэхүүнийг Африкт оруулах өртөө болохыг хүсэж байна” гэжээ.

Ван И дарга: Ши Жиньпины мэндчилгээг ерөнхийлөгч Ухуру Кеняттад уламжлав. Тэрээр хэлэхдээ, хоёр орны төрийн тэргүүний анхаарал тавьсны ачаар дипломат харилцаа эрчимтэй хөгжиж, түүхийн хамгийн сайн цаг үедээ урагшилж байна” гэжээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …