Арга №1
Том хацартай охид, бүсгүйчүүдийн ихэнх нь хэт таргалалт болон удмынх байдаг. Дасгалаа эхлэхийн өмнө хүзүүгээ сунгаж, толгойгоо хажуу тийшээ болгож, нэг гараа толгойгоо давуулан хацартаа хүр. Энэхүү дасгалыг нэг талдаа 5-10 секунт хийхэд хангалттай.
Арга №2
Урагшаа харж суугаад, хүзүүгээ эргүүл. Та биеэ эргүүлэхгүйгээр ардаа байгаа зүйлийг харахыг хичээ.
Арга №3
Амаа жимээгээд нүд болон хөмсгөөрөө дээшээ хар. Энэхүү дасгал хацрыг өргөхөд тусална.
Арга №4
Гайхах. Энэхүү дасгалыг хийх үед яг л гайхаж байгаа мэт харагдана. Та нүдээ томсгож, амаа ангайлга. Энэ дасгал хацарт шууд хүрч, өвдөлт мэдрэгдэх болно.
Арга №5
Нүдээ анихгүйгээр хэлээ 60 секунтын турш гарга. Энэ дасгал эрүүнд ачаалал өгч, хацрыг өргөхөд тусална.
Арга №6
Амьсгалаа түгжээд дээш хар. Хүзүүгээ аль болох дээш өргө. Энэ дасгал унжсан арьсыг чангаруулдаг.
Арга №7
Үнсэлт. Уруулаа урагш цовойлгож, дотроо 10 тоол. Энэ дасгал хацрын булчинг чангалдаг.
Арга №8
Толины өмнө суугаад гурван хурууныхаа тусламжтай хацраа дээш өргө. Энэхүү дасгалыг нэг талдаа 1-2 минут хий. Хамгийн үр дүнтэй арга бөгөөд гоо сайханчид энэхүү дасгалыг “Хацрын массаж” хэмээн нэрлэдэг.