Францын дуучин Петите Меллер Монголд “The Flute” буюу “Лимбэ” нэртэй дууныхаа зураг авалтыг хийжээ. Тэрбээр Монгол Улсын хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг Хөвсгөлд дууныхаа клипийг хийсэн бөгөөд Францын хамгийн галзуу поп од гэдгээрээ олонд танигдсан нэгэн юм байна. Сонирхолтой нь, Петите Меллер Парисын филосифийн сургуулийг дүүргэсэн ба шүтэн бишрэгчид нь одоог хүртэл түүний жинхэнэ нэр болон нас мэддэггүй аж.
Түүнийг Лэди Гагагийн Франц хуулбар гэх нь ч бий. Ямартай ч, Петите Меллер Монгол ахуйг харуулсан “Лимбэ” дууныхаа клипэнд Монгол орны сайхан байгаль, уламжлал, соёл, ёс заншлыг харуулсан нь хүмүүст ихэд хүрч байна. Тэрбээр энэ клипээ өнгөрөгч 19-ний өдөр “youtube”-д байршуулж, дөрөвхөн хоногийн дотор 59 мянга гаруй хүн үзжээ. Ямартай ч, улаан хацраар өөрийнхөө стиль имижийг бүрдүүлдэг Франц дуучин улаан хацартай хүмүүс хайсны эцэст Монголд ирсэн тухайгаа хошигнон ярьжээ.
Төгс