Цахилгаан дулааны үнэ өсөөд байдаг, цалин харин нэмэгдэх үү

nuclea-power-plant-z01Ойрын өдрүүдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсуудаар Эрчим хүчний зохицуулах хорооноос хийсэн цахилгаан, дулааны үнэ тарифын ирэх 8 дугаар сараас мөрдөж эхлэх шинэ зохицуулалтын талаарх мэдээлэл цацагдаж байгаа билээ. Энэхүү шинэ зохицуулалтаар НӨАТ ороогүй дүнгээр, 150 квт хүртэл цахилгаан ашигладаг айл өрх бүр нэг квт-д 79 төгрөг,  150 квт-аас илүү хэрэглээтэй айл өрх бол 96 төгрөгийг төлөх болж байгаа. Харин дулааны үнийн тухайд, амьдран суугаа байр, байшингийн мкв-ын хэмжээнээс хамаарч 3-10 мянган төгрөгийн суурь хураамж буюу 40 мкв талбайд оршин суудаг өрх 3.000 төгрөг, 40-80 мкв бол 5.000 төгрөг, 80 мкв-аас дээш бол 10 мянган төгрөгийн суурь хураамжийг сар бүр төлөх болж байна.

Мөн цахилгаан, дулааны үнэ тарифын өөрчлөлт, ялангуяа дулааны суурь үнийг нэмэгдүүлэх ямар шаардлага байгаа талаар  ард иргэд тодорхой ойлголтгүй байна.

      Цахилгаан, дулааны үнэ тарифыг нэмэгдүүлснээс иргэд, хэрэглэгчдэд ирэх дарамт, ачааллыг хөнгөлөх арга хэмжээ авах. Тухайлбал, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх

ЭХЗХ-ноос гаргасан судалгаагаар, эрчим хүчний үнийн өсөлт нь зарим бараа бүтээгдхүүн, тухайлбал, “Атар” талхны нэгжийн өртөгт 7,7 төг, “Алтан тариа” дээд гурилын нэгжийн өртөгт 2,1 төг-өөр тус тус нөлөөлөхөөр тооцоо судалгаа хийсэн байна. Энэхүү судалгаанаас дээш хувиар үнэ тарифын өсөлт гарвал Засгийн газар, яам, ЭХЗХ болон холбогдох газрууд тухайн хариуцлагыг хүлээх ёстой.

Саяхан ШӨХТГ-т хуралдсан хуралдааны үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын зүгээс “Өнөөдөр Эрчим хүчний салбар нь алдагдалтай байгаа хэдий ч удаан хугацаанд үнэ тарифаа нэмэгдүүлээгүй явж ирсэн, зах зээлийн хуулийн дагуу үнээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг ойлгож байгаагаа илэрхийлээд, цахилгаан, дулааны үнэ тарифын энэхүү нэмэгдлийг аль болох ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа ирэхээс сэргийлж, тэдний цалин хөлс, орлогыг хамгаалахын тулд бусад бараа,  үйлчилгээний үнийг тогтвортой байлгах талаар дорвитой арга хэмжээ авч ажиллах”-ыг  санал болголоо.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын  хэлэлцээрт заасны дагуу бусад бараа бүтээгдхүүний үнийг тогтвортой байлгах, ард иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, орлогыг хамгаалж ажиллах бодлогийг  баримталж баримталж байгаа юм байна.  Мөн 2014 оны улсын төсөвт цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 40 хувиар нэмэгдүүлэх саналыг хүргүүлсэн байгаа бөгөөд цаашид энэ чиглэлээр МҮЭХ тууштай ажиллана гэж мэдээллээ.

Ugluu.mn                   

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …