АТГ бондын мөнгөнөөс “завшсан” Н.Мөнхбат, Н.Батбаяр нарын хэргийг нэгтгэжээ

932ad709517837bf89d6c5c0709beb12

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан “фортуна” Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж төсвийн мөнгийг үрэгдүүлсэн хэрэгт сэжиглан АТГ-аас шалгаж байгаа билээ. Түүнээс өмнө Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг бондын зарцуулалттай холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд улмаар энэ хэрэгт сайд асан Н.Батбаяр хамаатуулан шалгаж эхэлжээ. Тиймээс тэднийг хэргийг нэгтгэсэн байна.

“Чингис”, “Самурай” бондын хөрөнгөнөөс шамшигдуулсан гэх Н.Мөнхбат, Н.Батбаяр нарын хэргийг нэгтгэсэн нь энэ хэрэг анхнаасаа зохион байгуулалттай үгсэн хуйвалдсан хэрэг болох нь тодорхой харагдаж байгаа бөгөөд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг энэ хэрэгт холбоотой эсэхийг тодруулж байгаа юм байна. Ямартай ч, АТГ-аас Н.Мөнхбат, Н.Батбаяр нарыг Эрүүгийн хуулийн 263.2 “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулсан”, 264.2 “Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн”, 150.3 “Онц их хэмжээний хөрөнгө завшиж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр сэжиглэн гадуур байцааж байгаа юм байна.

Төгс

14408768_1075659032554287_872381660_n

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …