Нас богиносгодог 10 муу дадал

index

1. Өөх тосыг хасах

Бие галбиртаа анхаарал тавьдаг хүмүүс нэг алдаа гаргадаг. Тэд хүнснээсээ өөх тосыг бүрмөсөн хасдаг. Ийм дэглэм нь муу нөлөө үзүүлээд зогсохгүй арьсыг хуурайшуулж хурдан үрчийлгэдэг байна. Тэгэхээр хоолныхоо орцонд улаан загас, самар, цөцгийн тос нэмэх хэрэгтэй.

2. Ундаа усыг соруулаар уух

Ямарваа нэгэн шингэнийг соруулаар уухад цорвойдог. Энэ нь амыг тойроод үрчлээ үүсгэх хамгийн том шалтгаан. Тамхи татахад ч адил. Хэдий залхмаар сонсогдох ч хөгшрөлтөө удаашруулахыг хүсэж байгаа бол тамхиа хая.

3. Хажуулдаж унтах

Хажуу талаараа, эсвэл түрүүлгээ харж унтахад хүний эрүүний доор хэсэг болон хацар хамгийн их үрчийдэг. Хамгийн тохиромжтой нь дээшээ харж унтах.

4. Цэх биш явах, суух

Бөөгтийж явах,  буруу байдлаар суухад хүний нуруу мурийдаг.Нуруу мурийхад билчингууд чангарч, өөртөө маш их ачаалал авлаг. Зөв цэх байрлал таны залуу насны бас нэг баталгаа.

5. Амралтын үеэрээ л нарнаас хамгаалах

Хэт ягаан туяа нь арьсыг цаг хугацаанаас нь өмнө хөгшрүүлдэг хамгийн хортой зүйл. Тэгэхээр нарнаас хамгаалах тос чухал. Тосоо бүрхэг өдөр ч түрхэх хэрэгтэй. Учир нь хэт ягаан туяаны 20 хувийг л үүл халхалдаг.

6. Тасалгааны халаагчийг байнга хэрэглэх

Өрөө тасалгааны халаагч нь агаарыг маш их хуурайшуулдаг. Хуурай агаар таны арьс,үсэнд сөрөг нөлөөтэй. Унтлагын өрөөгөө сэрүүвтэр байлгахыг хичээгээрэй.

7. Чихрээс бүрэн татгалзах

Чихэрлэг хүнс ихээр хэрэглэх нь хортой. Гэвч сэтгэл санааны тогтвортой байдал таны гадаад төрхөөс илүү чухал шүү дээ.
Өөдрөг, сайхан зан ааш хас уртасгадгийг битгий мартаарай. Тиймээс хааяа чихэр, амттан идэж болно.

8.Зурагт удаан үзэх

Зурагтын өмнө өнгөрөөсөн нэг цаг таны насыг ойролцоогоор 22 минутаар богиносгодог аж. Энэ тоо компьютертой найзлагсдад ч хамаатай. Хагас цаг тутамд биеийн дасгал хийж байх шаардлагатай.

9. Бага унтах

Насанд хүрсэн хүн хоногт долоон цаг унтах шаардлагатай. Найм бол бүр сайн. Бага унтахад хүний бие амарч амждаггүй. Сэргэж амжаагүй организм ажилд ч, царай зүсэнд ч муугаар нөлөөлдөг. Мэргэжилтнүүд 22 -23 цагаас оройтолгүй унтахыг зөвлөж байна.

10. Сэтгэл хямралд орох

Сэтгэл байнга хямралтай байх нь бие махбодын эсийг гэмтээдэг. Гэмтсэн эс шинэчлэгдэж чадахгүй болдог. Үүнээс үүдэн хүний бие хурдан хөгширдөг байна. Сэтгэлийн хямрал нь ихэнхдээ хувийн зохион байгуулалтгүй байдлаас үүдэн бий болдог. Амьдралдаа үргэлж санаа зовж байхын оронд юмаа цагт нь хийж байх нь таны насыг уртасгана.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …