Гар утаснаас ялгардаг цацраг нь хүний биед шингэдэг нь ямар ч маргаангүй. Харин энэ нь хорт хавдар үүсгэх нөхцөл болдог уу?
Энэ тухай шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарыг сонирхоё.
Гар утас нь “ионжоогүй цахилгаан соронзон цацраг” ялгаруулдаг. Энэ нь богино долгионы зуухныхтай ижил.
Харин “ионжсон цацраг” биш. Энэ нь Рентген төхөөрөмжийнхтэй ижил. Ионжсон цацраг туяагаар эмчлэхэд хорт хавдар тусах магадлал нэмэгддэгийг бид мэднэ. Үүнд хэмжээ бас чухал үүрэгтэй.
2011 онд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага гар утасны цацрагийн хүнд үзүүлэх нөлөөг огт байхгүй биш байгаа гэж зарлажээ. Гэхдээ түүний эрсдлийн хэмжээ нь кофе болон давсалсан хүнсний ногооныхтой ижил ангилалд багтсан байна.
Харин саяхны судалгаагаар гар утасны хэт их хэрэглээтэй хүнд мэдэгдэхүйц нөлөөлж болох ба дундаж хэрэглээтэй хүмүүст бараг нөлөөгүй гэж үзжээ.
Гар утас, утасгүй интернэтийг ямар ч хугацаагаар хэрэглэх нь зарим талаараа хортой, гэвч энэхүү шинэ судалгаа нь гар утсыг удаан хугацаагаар хэрэглэх нь хүний тархинд ямар их нөлөө үзүүлдгийг дэлгэн илчилсэн байна.
Щведийн Цrebro Hospita-с явуулсан, саяхан хэвлэгдсэн энэ судалгаагаар 10 жил гар утас хэрэглэсний үр дүнд тархины хорт хавдар үүсч хөгжих эрсдэл дундажаар 290 хувиар нэмэгддэг болох нь тогтоогдсон байна. Мөн тархины хорт хавдарууд голдуу гар утсаа барьж ярьдаг толгойн тэр тал дээр үүсч хөгжиж байсан нь сонирхол татаж байгаа юм.
Гар утасны хэрэглээ 10 жилийн өмнөөс л асар ихээр нэмэгдсэн ба иймээс хамгийн сүүлийн үеийн үр дүнгүүд бүүр ч их эрсдлийг харуулж байгаа гэдгийг сайн ойлгох нь чухал юм. Үүнээс гадна гар утасыг “идэвхгүй” хэрэглэж эрсдэлд өртөх улам бүр өсч байна – одоо нийтийн тээврийн унаанууд, гуанз кафе зэрэг олон нийтийн хөл хөдөлгөөнтэй газруудад та хэдэн зуун гар утасны цахилгаан соронзон сөрөг нөлөөлөлд хүчтэй нэрвэгдэж байдаг юм.
Өөр нэг гол хүчин зүйл бол 10 жилийн өмнө одоогийнхоос хамаагүй цөөн тооны хүүхдүүд гар утаснуудыг хэрэглэдэг байсан билээ. Харин одоо бол олон хүүхдүүд өдөржингөө гар утсаараа тоглож бие биендээ мессаж илгээж мөн хоорондоо ярилцаж байх болсон нь асар их эрсдлийг дагуулж байна.
Өсөж өндийж байгаа хүүхэд залуучуудын эмзэг бие эрхтэн цогцос нь гар утасны цацрагийн ийм сөрөг нөлөөнд хамгийн их өртөмтгий эмзэг эрсдэлтэй байдаг гэдэг нь аль эрт нэгэнт тогтоосон бодит үнэн бөгөөд бас үүний нөлөөгөөр бүүр бага наснаасаа эхлэн тэдний ярьж хэлэх, сэтгэн бодох, цээжилж тогтоох зэрэг олон чадварууд муу сул хөгждөг гэдгийг хөдөлшгүй бодит баримтуудаар баталсан байдгийг байнга санаж яваарай.
Мөн гар утаснаас хүний нүдэнд харагдахгүй боловч байнга цацарч байдаг цахилгаан соронзон цацраг нь хүний уураг тархийг гэмтээж өөрчилдөг гэдэг нь тогтоогдсон бөгөөд харин чухам яг яаж өөрчлөгддөг, ямар урхаг үр дагавруудтай болох нь одоо хир нь ойлгомжгүй, судлагдсаар байгаа.
Энэ нь өөрөөр хэлбэл, бүх дэлхий дахин нийтээрээ газар сайгүй гар утас хэрэглэх болсон нь цаад мөн чанартаа бол асар том биологийн туршилт мөн бөгөөд харин бид нар энэ туршилтынх нь “туулайнууд, хархууд” нь болчихоод байгаагаа мэдэхгүй байгаа юм.
Яг жинхэнэ тэр үр дагавруудыг нь нэгэнт гарч эхлэхээрээ нь хүмүүс сая олж мэдэх биз ээ. Гэвч олон олон хүмүүсийн хувьд нэгэнт хожимдсон гэмшил байх болно! Эдгээр судалгаануудын үр дүнгүүдээс харах юм бол ойрын жилүүдэд уураг тархины гэмтлүүд болон хорт хавдарын тохиолдлууд огцом нэмэгдэх давалгааг хүлээж болноо гэсэн үг юм.
Мэдээжийн хэрэг, та бүхэн мэдэж байгаа, өөрийгөө гар утасны энэ хорт цацрагаас хамгаалах хамгийн сайн арга бол түүнийг ОГТ хэрэглэхгүй байх явдал юм. Зарим хүмүүсийн хувьд ажлын хувьд гар утасгүй байх боломжгүй юм.
– Гар утсаа толгой тархинаасаа хол барьж чанга яригчийг нь аль болох хэрэглэж байх
– Шөнөдөө заавал унтрааж байх мөн хэрэглэхгүй үедээ унтрааж занших
– Бүр унтраах боломжгүй бол “нисэх онгоцонд” гэдэг горим дээр нь тавьж байх
– Гар утасны зах зээл дээр маш их хуурамч утаснууд байдаг. Тусгай шалгалтанд тэнцээгүй “ХЯТАД” гар утсуудыг маш ихээр оруулж ирсэн байгааг санаж яваарай.
Гар утсаа хэт их хэрэглэснээс болж тархины хорт хавдар тусч нас барсан явдал тохиолдлоо
44 настай бизнесмен Иан Плипс ажлын шаардлагаас гар утсаа өдөрт доод тал нь зургаан цаг ашигладаг байсан бөгөөд үүнээс болж тархины хорт хавдар тусан нас баржээ. Ианы толгой үе үе ихээр өвдөх болсноор эмнэлэгт очин толгойдоо лимоны хэмжээтэй хорт хавдартай болсноо мэдсэн байна. Эмч нар түүнд тархины хорт хавдарт нь ямар ч эмчилгээ хийх боломжгүй бөгөөд амьд явах хугацаа ихдээ гурван жил хэмээх хэлжээ.
Томоохон компанийн менежер түүний хувьд ажлын шаардлагаар сард ойролцоогоор 100 цагийг утсаар ярихад зарцуулдаг байсан бөгөөд тархинд нь үүсэн хорт хавдар гар утас хэт их хэрэглэснээс үүдэлтэй гэсэн онош гарсан байна.
Тэрээр амьдралынхаа сүүлийн нэг сарыг бусдад гар утаснаас цацрах радио долгионы талаар анхааруулга, сануулга өгөх кампанит ажил зохион байгуулахад зарцуулсан аж. Ялангуяа бага насны хүүхдүүдэд гар утасны аюулыг танин мэдүүлэхээр ихээхэн шаргуу ажиллажээ.
Нас барахынхаа өмнө тэрээр “Миний ажил гар утсаар явагддаг байсан. Хоёр цагийн дуудлага хийн ажлаа амжуулж байсан удаа цөөнгүй. Би өдөрт ойролцоогоор зургаан цаг гар утсаар ярьдаг байсан. Тиймээс энэ аюулт өвчний шалтгааныг гар утаснаас ялгардаг радио долгион гэж би бодож байна. Эмч ч үүнтэй маргаагүй” хэмээсэн аж.
эх сурвалж: emch.mn