“Монголын Мистер-2013” бодибилдингийн улсын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдөр амжилттай болж өндөрлөсөн юм. Тус тэмцээнд 20 байгууллагын 46 тамирчин эрэгтэй, эмэгтэй, модел ангилалд өрсөлдлөө. Энэ удаагийн “Монголын мистер”-ийн төлөөх өрсөлдөөнд уламжлал ёсоор улсын аварга шалгаруулах тэмцээний жин тус бүрийн ялагчид оролцсоноос тамирчин Э.Ганзориг мистерээр шалгарлаа.
Бодибилдингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 2-нд болно. Тус тэмцээний эрэгтэй фитнесс ангилалын 70 кг-д улсын зургаан удаагийн аварга, ОУХМ Ж.Дорж, 75 кг-д 2013 оны “Mонголын мистер” Э.Ганзориг, 80 кг-д Монголын дөрвөн удаагийн мистер, ОУХМ Ж.Нурбулан, 90 кг-д “Монголын мистер”, Азийн тивийн аваргын хошой хүрэл медальт, ОУХМ Л.Баянхүү нар оролцох аж. Харин эмэгтэй модель ангилалд ОУХМ С.Сугарсүрэн, Б.Оюунгэрэл нар оролцох ажээ.
Бодибилдингийн 2013 оны УАШТ-ний дүнгийн талаар танилцуулья.
Эмэгтэй:
1.Б.Хулан 2.Г.Гансаруул 3.Б.Отгонтуяа
Мастер ангилал:
1.Ш.Лочин 2.Д.Мягмардорж 3.С.Жаргалсайхан
Залуучууд:
1.Э.Чинзориг 2.С.Түвшинсанаа 3.У.Отгонбат
Эрэгтэй фитнесс:
1.Г.Баттүшиг 2.Х.Билэгт 3.Г.Ганзориг
Эмэгтэй модель:
1.Б.Оюунгэрэл 2.Э.Оюунтунгалаг 3.Г.Гансаруул
Фитнесс эрэгтэй: 60кг
1.Г.Адъяа 2.Ч.Мянганбилэг 3.А.Мөнхбат
65кг
1.Э.Мөнхбаяр 2.Г.Мягмарпүрэв 3.Э.Чинзориг
70 кг
1.Л.Саруулбат 2.Ө.Ганзориг 3.Т.Чахар
75кг
1.Н.Сумъяа 2.Г.Жамц 3.Д.Мягмардорж
80кг
1.Э.Ганзориг 2.Г.Дорж 3.Л.Баттөр
+80кг
1.Ж.Нурлан 1.Л.Баянхүү 2.Б.Пүрэвдорж
Багийн дүнгээр:
1. “Чийрэг Монгол” клуб.
2. “Хос Хас” клуб.
3. “Perfect” клуб.
Гэрэл зургийг З.Байгалмаа
Ugluu.mn