Супермаркетаар үйлчлүүлэхдээ хэрэгжүүлэх зөвлөгөө

Лангуунаас илүү супермаркетаас бид юм худалдан авахыг илүүд үздэг болсон билээ. Мэдээж супермаркет бидэнд бараагаа тухтай үзэх, үнийг нь харьцуулах гээд олон давуу тал боломжийг олгодог боловч бас бид зарим нэгэн зүйлийг мэдэхгүй, бөгөөд анзаараагүйгээс ашиггүй наймаа хийх тохиолдол маш их гардаг байна.

Та дараах зөвлөгөөг супер маркетаар үйлчлүүлэхдээ хэрэглээд үзээрэй.

7u15qkbokanqm0v16ottjqhjmn_b

1. Та өлссөн үедээ супермаркетруу бүү орж бай. Энэ нь таныг ашиггүй, хэрэггүй наймаа хийх том хүчин зүйл болдог.

2. Супермаркет орохоосоо өмнө юу авах, хэдэн төгрөгөнд багтаахаа тооцоолох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та төсөвлөх хэрэгтэй гэсэн үг. Учир нь хүн супермаркетэд орохоороо төлөвлөөгүй байсан зүйлээ худалдаж авах нь их байдаг байна. Та супермаркетэд ороод таалагдсан зүйлээ шууд л авдаг. Харин лангуунаас бол тэгэхгүй шүү дээ. Үүний дараа та хэрэггүй ч авчихав уу даа хэмээн бодох болно. Мөн үүнээс зайлсхийх сайн арга бол юу авахаа цаасан дээр бичих. Тэгээд зөвхөн цаасныхаа жагсаалтын дагуу ямар тасаг дээр очихоо шийдэх хэрэгтэй. Эс тэгвээс та төлөвлөөгүй тасгуудруу орж, төлөвлөөгүй зүйлийг худалдан авах болно.

3. Хямдралын үеээр худалдаа хийх. Зарим супермаркетууд хямдрал зарладаг тодорхой өдөр, цагуудтай байдаг шүү дээ. Жишээ нь Миний Дэлгүүрт business цаг гэж байдаг.

4. Супермаркетруу орой, эсвэл хэт эрт орох хэрэггүй. Учир нь орой бараануудаас хамгийн муу нь тунаж үлдсэн байдаг тул та хамгийн гологдол барааг авна гэсэн үг. Харин хэт эрт дэлгүүр орох үед бараанууд нь ирж амжаагүй тохиолдол байх тул та өчигдөрийн гологдол бүтээгдэхүүнүүд буюу удсан бүтээгдэхүүн авах болно гэсэн үг юм. Тиймээс та хэт орой , хэт эрт супермаркет орохгүй байх нь таныг муудсан бараа авахаас сэргийлэх болно.

5. Супермаркетэд дэлгүүр хэсэх нь мөн таныг хүсээгүй үнээр бараа авахад хүргэнэ. Та сүү авахаар супермаркет орлоо гэхэд таны хүссэн үнээс илүү үнэтэй байсан ч та авах л болно шүү дээ.

6. Супермаркетуудын нэг том нууц гэвэл тэд өндөр үнэтэй бараануудыг хүний нүдэнд ил харагдахаар газар, мөн бараануудын хамгийн дээд талд тавьдаг явдал юм. Тэгэхээр та энэ арганд нь хууртагдахгүйн тулд сайн үзэж харах хэрэгтэй. Магадгүй дээр байгаа барааны доох арай хямд үнэтэй аятайхан бараа байхыг хэн мэдэх билээ. Мөн эгнээд өрсөн бараануудын дээд эгнээнд дандаа үнэтэй бараанууд байгааг та супер маркетэд орсон хойноо харж болно. Харин арай хямд бараанууд нь хамгийн доод талын эгнээнд өрөгдсөн байгаа шүү.

7. Зарим супермаркетуудын хэрэглэдэг бас нэгэн арга бол үнэ хямдраагүй бараануудыг хямдарсан гэж бичих. Жишээ нь нэг барааг хямдруулсан бол түүнийгээ хямдруулаагүй бас нэгэн ижил төстэй барааны хажууд тавьдаг. Тэгээд таныг төлбөрөө хийх үед танд “Энэ хямдраагүй бараа байна. Та андуурсан байна“ гэж танд хэлэх болно. Энэ үед хүмүүс ихэнхдээ дургүйцэх боловч барааг аргагүй худалдаж авахад хүрдэг юм. Магадгүй та ийм явдлуудтай учирсан байх.

8. Мөн ундаа, чипс зэрэг зугаа гаргахдаа авдаг зүйлсийг дандаа хамтад нь тавьсан байдаг. Энэ нь таныг баяр тэмдэглэх гэж явах үед тань хэмжээнээс тань их зүйл авахад хүргэдэг юм шүү.

9. Үнэ хямдралыг худал мэдүүлэх. Та үнэ хямдарсан гэж бичсэн зүйлсийг үнэхээр хямдарсан байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Жишээ нь супермаркет бараагаа 20% хямдрууллаа гэж бодьё. Тэгвэл та мэдээж худалдаж авахыг хүснэ. Тэгвэл та эхлээд тухайн бараа өмнө нь яг хэд байсан билээ гэдгийг мэдэх нь зөв. Учир нь тэд хуучин үнээ хямдарсан шинэ үнэ болгон бичиж, харин хуучин үнээ нэмж тавих тохиолдол байдаг юм.

10. Хямдрал зарласан сургаар юм худалдаж авах гэж яарах хэрэггүй. Яг ямар бараа хямдарсаныг эхэлж мэдээд харин дараа нь супермаркетруу явах эсэхээ шийдэх хэрэгтэй. Учир нь зөвхөн зарагддаггүй, өргөн хэрэглээний бус бараанууд хямдрах нь элбэг байдаг.

11. Ингээд хамгийн сүүлд өгөх зөвлөгөө бол та төлбөрөө хийж дууссаны дараа супермаркетаас яарч гарах гэсний хэрэггүй. Учир нь та эхлээд төлбөрийн хуудсаа шалгах хэрэгтэй. Таны барааг давтан бичсэн, эсвэл өөр үнээр бичсэн зэрэг алдаанууд маш их гардаг юм.

Та супермаркетад дэлгүүр хэсэх нь нэг талын эрсдэлтэй байдаг гэдгийг ойлгосон байх. Гэхдээ та дээрх зөвөлгөөнүүдийг хэрэгжүүлсэн тохиолдолд ашиггүй наймаа хийхгүй юм.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …