МАХН-аас мэдэгдэл гаргажээ

2016 оны Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотойгоор улс төрийн намууд зүй бус үйл ажиллагаа явуулах нь хэрээс хэтэрч байна. МАХН-ыг ард түмэн дэмжиж байгаа учраас нэр хүндийг нь унагаах зорилгоор хагалан бутаргах ,хорлон сүйтгэх ажиллагааг зохион байгуулалттайгаар явуулсаар байна.

 Өчигдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр МАХН-ын гишүүн, зарим хүмүүс МАН-д элссэн тухай хэвлэл мэдээлэлээр мэдээлэв. Энэ нь МАХН-ын гишүүд дэмжигчид намаасаа урваад байгаа хэрэг огтхон ч биш юм. Сонгууль бүрийн өмнө МАН улс төрийн зорилгоор ийм зохисгүй үйл ажиллагааг зохион байгуулж албан тушаал, хөрөнгө мөнгө амалж, сонгуулийн үеэр намыг хутган үймүүлэх оролдлого хийдэг болоод удаж байна.

МАХН-ын гишүүд намаасаа олноор гарч буй мэтээр нийгэмд харуулахын тулд урьдаас зохион байгуулалттайгаар аливаа сонгуулийн өмнө  “туршуул” оруулж, намын дотоод үйл ажиллагаа, мэдээллийг судлуулдаг юм байна.

МАХН–ыг “тагнуул, туршуул”-ын үйл ажиллагаагаар сарниулж чадахгүй. Энэ үйл явдлууд МАХН-ын үнэнч шударга гишүүдэд нөлөөлөхгүй бөгөөд бид улам бүр нэгдэн нягтрах болно. МАХН үнэнийг хэлж, худлыг шүүмжилж үнэнч шударгаар ард түмний төлөө ажиллах болно.

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН ХЭВЛЭЛИЙН АЛБА

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …