Өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж, хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр болон “Монросцветмет” компанийн 49 хувийг хувийн компанид хууль бусаар шилжүүлсэн асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг дуудаж оролцуулсан бөгөөд товчхондоо энэ хуралдаан “гэмт хэрэг хийсэн хүнээс шүүхийн танхимд тайлбар авч буй явдал болон гэмт хэрэг хийсэн хүн өөрийгөө өмөөрч, хууль ёсыг уландаа гишгэж, Монгол төрийг доромжилж буйтай яг адилхан байв.” Үүгээрээ ч УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Шүүх танхимын хуралдаанаас нэг их ялгагдсангүй. Гэхдээ “гэмт хэрэг хийсэн гэх гэмт хэрэгтэн” нь өөрийгөө болон хамсаатнуудаа өмөөрч хуулийн хариуцлагаас мултрах гэж байгаагаараа Шүүхийн танхимаас өөр байлаа. Ингээд хуралдааны үеэр юу болсон тухай бичлэгийг хүргэе.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Эрдэнэт”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн хувьчлалыг танилцууллаа
Ц.Даваасүрэн: Хууль зөрчсөн асуудлыг УИХ шийдэх бүрэн эрхтэй
Ц.Даваасүрэн: Хууль зөрчсөн асуудлыг УИХ шийдэх бүрэн эрхтэй
Ц.Нямдорж: Зарах, худалдан авах гэрээг хэн гэж хүн ахалж ажилласан юм бэ?
Д.Тэрбишдагва: Нэг сая төгрөгийн нөөцтэй компанид зээл олгож болдог юм бол…
Ө.Энхтүвшин: Яагаад УИХ-тай зөвшилцөхгүй дур мэдэж гэрээ хийсэн юм бэ?
А.Сүхбат: Зарах гэрээний дугаарлалт зөрүүтэй байгааг тайлбарлана уу?
М.Оюунчимэг: Худалдан авах гэрээ 6-7 хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарсан байхад яагаад…
Ө.Энхтүвшин: Хууль зөрчиж, хуйвалдсан гэрээг хүчингүй болгох шаардлагатай
Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр Монгол төрийн дээр арилжааны банк гарчхаад байгаа нь үнэн
Ж.Мөнхбат: Засгийн газар, “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан компанийнхантай сүүлийн…
Д.Ганболд: “Эрдэнэт”-ийг хувьчлах олон хувилбар байсан
Ц.Нямдорж: О.Орхонд хандаж хэлэхэд ард түмэн та нарыг дийлнэ
Төгс