Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө

e0b3a28b9beb3176cd24d2ea79bbad63

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуулиас давсан заалттай 86 шийдвэрийг хүчингүй болгож, ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТООГ 2-3 дахин ЦӨӨЛНӨ

Өнөөдөр Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 971 захиргааны хэм хэмжээний актаас хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй  холбоотой Сайдын тушаал 168, Агентлагийн даргын тушаал 25, аймаг, нийслэлийн  Засаг даргын захирамж 44 нийт 237 шийдвэр байна. Уг 237 захиргааны хэм хэмжээний актыг Ажлын хэсгийн хүрээнд хянан үзээд холбогдох хуулиудад нийцээгүй 100 шийдвэр байсныг тогтоож, хууль зөрчсөн зөрчлийг арилгах үүднээс Хууль зүй, дотоод хэргийн яам 86 шийдвэрийг хүчингүй болгох, 14 шийдвэрийг шинэчлэн баталж бүртгүүлэх тухай дүгнэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлжээ. Ажлын хэсэг мөн өнөөдөр байгаа 1400 гаруй нэр төрлийн тусгай зөвшөөрлийн тоог 2-оос 3 дахин бууруулж, зөвшөөрснөөс бусдыг хориглох бус хориглосноос бусдыг зөвшөөрч,эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааг дэмжих санал гаргасныг Засгийн газар дэмжлээ.

–  Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлав. Төлөвлөгөөнд нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглалын үндсэн 4 салбар, чиглэлийн 383 зорилт тусгав.

–  Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн төслийг хэлэлцээд ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

–   Монгол Улсын гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

–  Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО хооронд 2016-2021 онд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийн төслийг дэмжив.

–  2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Хэлэлцээрт дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад эрх тэгш нөхцөл олгох, хөрөнгийг нь нөхөн төлбөргүйгээр албадан хураахаас хамгаалах, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.

–  Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …