Хууль зүйн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн хоёр дах хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуралдаанаа лхагва гарагт үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд /2016.10.26/ үргэлжлүүлэн хуралдав. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.

huuli-zui9

Сангийн дэд сайд Х.Булгантуяа төслийн талаар танилцуулсан бөгөөд гишүүд асуулт асууж саналаа хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж прокурорын цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар тайлбар хийгээд, үүнд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төсөвт тусгуулах талаар саналаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зарим барилга обьектын явцын талаар тодруулж хариулт авсан юм. Үүний зэрэгцээ төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог гажуудуулан шүүгчдийн цалинг нэмсэн. Шударга ажиллах бололцоог бүрдүүлэх үүднээс шүүгчийн цалинг өндөр тогтоосон, гэхдээ прокуроруудын бүрдүүлсэн материал, дүгнэлтэд үндэслэн шүүгч нар шийдвэр гаргадаг, харилцан хамааралтай ажилладаг нэгдсэн тогтолцоо байхад нэгийг нь онцолж байгаа нь тун буруу жишиг. Түүнчлэн хууль хяналтын тогтолцооны чухал бүрэлдэхүүн болох Үндсэн хуулийн цэцийн асуудал мөн энэ хүрээнд яригдах учиртай. Тиймээс төрийн албаны цалингийн системийг нэгдсэн байдлаар бүрдүүлж чадахгүй бол Үндсэн хуулийн цэц, прокурорын цалинг дүйцүүлэн нэмэх шаардлагатай талаарх байр суурийг тэрбээр илэрхийллээ. Ийнхүү гишүүд Хууль зүй дотоод хэргийн сайд, ажлын хэсгээс асуулт асууж, саналаа хэлсний дараа гишүүдийн гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

huuli-zui6

Дараа нь Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /Засгийн газар 2016.09.30-ны өдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд хуулийн төслийг хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.

Ажлын хэсгүүд байгууллаа

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас энэ оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.

Монгол Улсад арбитртай холбоотой харилцааг зохицуулсан БНМАУ-ын Арбитрын байгууллагын тухай, Гадаад худалдааны арбитрын тухай зэрэг хуулиуд үйлчилж байсан бөгөөд 2003 оноос хүчин төгөлдөр үйлчилж байгаа Арбитрын тухай хууль хэрэгжиж эхэлжээ. 2003 оны Арбитрын тухай хуулийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Олон улсын худалдааны эрхзүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хуульд нийцүүлэх чиглэлийг баримтлан боловсруулсан боловч Монгол Улс одоог хүртэл Загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад бүртгэгдээгүй байдаг байна. Тиймээс Монгол Улсын онцлог, НҮБ-ын Загвар хуульд нийцүүлэн, бусад улсын шилдэг туршлагыг судалсны үндсэн дээр шинэлэг зохицуулалтуудыг тусган уг хуулийн төслийг боловсруулсан болохоо танилцуулсан юм.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тул төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Арбитрийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаар ахлуулан байгуулахаар шийдвэрлэлээ.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2016 оны аравдугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэнНийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийнтөслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм. Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд компаний хувьцаа эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буурч байгаа. Иймд хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх, ёс зүйн хэм хэмжээг баримтлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эдгээр албан тушаалтныг гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг боловсруулсан байна. Түүнчлэн уг хориглосон зохицуулалттай холбогдуулан нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээд болон албан тушаалтан урьдчилан мэдүүлэх үүрэгтэй байх, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэргийг тодорхой тусгажээ. Мөн тэрбээр нийтийн албан тушаалтаны гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хөндөхгүй байх, бусад хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн нутаг дэвсгэрт оршин суух, зорчих зэрэг хэрэгцээ шаардлагыг харгалзан тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах асуудлыг хориглохгүй байхаар зохицуулсан болохыг онцолж байв.

huuli-zui2

Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс зарим зүйлийг тодруулсан. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн гаргасан саналын дагуу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан байгуулсан юм. Уг Ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсох шаардлагатай хэмээн үзэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахаар тогтов.

Тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэв.

huuli-zui3

Хууль зүйн байнгын хороо энэ өдрийн хуралдааны төгсгөлд 2015 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Уг төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Б.Пүрэвдорж, Х.Нямбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий тус байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан.

huuli-zui1

Төгсгөлд нь хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …