Өнгөрсөн долоодугаар сарын 19-нд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Тарагт сумын дунд орших нэгэн цайны газрын ойролцоо дөрвөн найз тарваганд явж байхдаа муудалцаж улмаар иргэн Х авч явсан буугаараа гурван найзаа буудаж, хоёрынх нь амийг хөнөөж, нэгийг нь хөнгөн шархдуулсан билээ.
Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорын хяналтад шилжүүлсэн байна.
Г.Сонор ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл