”Увс”-ын фракцын тэргүүн хатагтай Г.Алтан давхар дээл өмсөнө

1478060414_vfg4xzcbqx

Улс төр дахь “Увс”-ын фракцын тэргүүн хатагтай Алтангийн талаархи мэдээлэл сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа.Түүнийг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар сууж Төрийн банкийг хувьчилж авна хэмээж байгаа юм.  

Г.Алтан 2010 онд Увс аймгийн нэр дээр МАН-ын бага хурлын гишүүн болж байсан.

Мөн МАН түүнд чамлахааргүй их хэмжээний өртэй гэгддэг. Харин хамгийн сүүлийн үеийн баттай эх сурвалжийн мэдээллээр арван гурван мэхтэй Г.Алтан хатагтайн “Алтжин” компани давуу эрхээр Төрийн банкийг хувьчилж, харин өөрөө Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар томилогдох тухай улс төрийн тохироо аль хэдийнээ явагдсан сурагтай.

Хэрвээ энэ бүхэн үнэн байж, үг нь үйлдэл болвол улс орны гол баялаг, сан хөмрөгийн эзэн Алтжингаар овоглодог Алтан хатагтайн эрхэнд бүрэн орох бололтой. Улс төрөөр бол давхар дээл өмсөх гэж буй энэ эрхмийн зорилго юу вэ?

Б.Баргужин

www.breakingnews.mn

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …