Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат танаа

Шаардлага хүргүүлэх тухай
Эрх чөлөөтэй тусгаар улс байх гэсэн Монголын ард түмний олон зуун жилийн хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл, нэгэн үзүүрт сэтгэл  цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын ачаар үнэн утгаар биелсэн гэдгийг бид бүхэн сайн мэднэ.
Дэлхийн нийт болон цаг хугацааны чиг хандлагыг ухааран анзаарч, нэг ч хүний хамраас цус асгаралгүйгээр тайван замаар хувьсгал хийж чадсан ардчилагчид 2012 оны УИХ, орон нутаг, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудад түүхэн ялалт байгуулж, эх орны маань өнцөг булан бүрт бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлсэн нь саяхан билээ.
Ийнхүү байгалийн баялгийг барьцаалан байж явуулж ирсэн хавтгайрсан халамжийн бодлогоос татгалзаж, импортлогч орноос үйлдвэрлэгч, экспортлогч орон болох үндэс суурийг тавьсан, асар богино хугацаанд дэд бүтцийн хөгжлийг хэдэн шатаар ахиулж чадсан Ардчилсан нам өнгөрөгч УИХ, аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулиудад ялагдал хүлээснийг ард түмэн Та биднээс намаа шинэчлэх, МАНАН-гийн дунд гээчихсэн үнэт зүйлсээ эргүүлэн олж авахыг анхааруулсан явдал хэмээн дүгнэж байна.
Бидэнд олох, ялахын заяа байсан ч фракц хоорондын талцал, хэдхэн бүлэглэлийн явцуу эрх ашиг, сонгууль дөхүүлж Сонгуулийн хуулиа өөрчилсөн явдал зэрэг нь энэ удаагийн ялагдлын гол шалтгаан болсон гэдгийг бид нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ ялагдлыг цаашдын их ялалтын эхлэл, боломж болгон ашиглах зам бидний өмнө нээлттэй байна.
Иймд «Нэг ардчилал» фракцаас санаачилж байгаачлан намын удирдлагыг цаашид гартаа авахыг л зорилго болгосон фракц, бүлэглэлүүдийн бүгдийг нь тарааж, зөвхөн Ардчиллын тугийн доор нэгдэн байж шинэчлэлийг эхлүүлэх нь өнөөдөр намын төдийгүй Монголын нийгмийн бодит шаардлага боллоо. Иймд өнөөдөр ямар ч үүрэг, чадамжгүй болсон намын ҮЗХ-г яаралтай татан буулгаж,  2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр товлогдсон ҮЗХ-ны хурлыг хүлээхгүйгээр Үндсэн дүрмийн төслийг цаг алдалгүй орон даяар ажил хэрэгчээр хэлэлцүүлж эхлэх, Намын Их Хурлын төлөөлөгчдийн квот, сонгох журмыг өнөө маргаашгүй батлан өгөхийг Намын удирдлагаас шаардаж байна.
Баян-Өлгий аймгийн Ардчилсан нам
14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …