Ж.Батзандан: УИХ-ын гишүүний юу бодохыг, юу хэлэхийг хэн ч заахгүй

УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Ардчилсан намаас хөөхөөр болсон асуудал яригдсан билээ. Тэрээр тус асуудалд өөрийн биеэр тайлбар хийлээ.

Ж.Батзандан:Намайг Ц.Нямдоржтой адил байр суурь барилаа. Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд өгөх гэлээ гэж, ардчилсан намын маань нөхдүүд МАН-ын олигархуудтай нийлж намаас хөөхийг хөндөж тавьж байгаа. Үндэсний хэмжээний том асуудал дээр намчирхаж болдоггүй юмаа . 20 гаруй жил үргэлжилсэн авлигийг зогсоохгүй бол энэ Монгол Улс хөгжихгүй гэж би харж байгаа. Тийм ч учраас Эрдэнэтийн 49 хувийг шалгах ажлын хэсэгт сайн дураараа орох болно гэж саналаа өгсөн байгаа.

 Ж.Батзанданг  Ардчилсан намаас хөөх асуудал  удаа дараа яригдаж байгаа. Ер нь цаана нь хэн байгаа нь маш тодорхой байгаа. Эрдэнэтийн 49 хувь бол  хууль ёсны дагуу явсан маш сайхан зүйлээ  гэж хэлж байгаад би энийг дарамт гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүнийг  юу бодохыг,юуг хэлэхийг хэн ч заахгүй. УИХ-ын  гишүүн УИХ-ын индэр дээр хэлсэн үгнийхээ төлөө өөрөө хариуцлагаа хүлээдэг гэж тэрээр мэдэгдлээ.

Г.Нараа

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22-34

Санал болгох мэдээ

Төрийн албаны хариуцлагын тогтолцоо сул, ёс зүй, хандлагын асуудал хөндөгдсөн хэвээр байна

Анхны 126 гишүүнтэй УИХ 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталсан. Энэ стратеги нь хүн төвтэй, цаг …