УИХ-ын гишүүд иргэдийн өргөдлийн дагуу хүүхдийн эмнэлгүүдэд ажиллалаа

Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл болон тус байнгын хорооны гишүүн Б.Саранчимэг, М.Билэгт нар өнөөдөр Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

bsn_8300

Хүүхдийн эмнэлэг, эмчилгээний чанартай газар дээр нь танилцах өргөдөл иргэдээс ирүүлсний дагуу УИХ-ын гишүүд эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ барилга барих, эмчилгээний чанарыг сайжруулах талаар эмнэлгийн удирдлага болон эмч сувилагч, хэвтэн эмчлүүлэгчидтэй уулзаж ярилцсан.

Нийслэлийн дүүргүүдийн Хүүхдийн эмнэлэгт тулгардаг бэрхшээлтэй асуудал ерөнхийдөө адилхан буюу хүн амын тоо нэмэгдсэн учир эмнэлгийн хүчин чадал, багтаамж хүрэлцэхгүй болсон явдал. Тиймээс эмнэлгийн шинэ барилга ашиглалтад оруулахад хөрөнгө оруулалт чухал байгааг эмнэлгүүдийн удирдлага хэллээ.

bsn_8290

Дүүргүүдийн Хүүхдийн эмнэлэг өнөөдрийн байдлаар зөвхөн Хүлээн авахаараа хоногт 150-200 хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Ирсэн хүүхдүүдийн 28-30 хувийг эмнэлэгт хэвтүүлж, 70 орчим хувийг гэрээр нь эмчлүүлэхээр буцаадаг тухай эмч нар ярьж байв. Өндөр халуунтай, таталт өгсөн, бөөлжилт, суулгалт зэрэгцсэн шинж тэмдэг бүхий өвчлөлөөр хүүхдүүд их ирж байгааг эмч нар онцоллоо.

Хүйтний улиралд, аравдугаар сарын сүүлч, нэг, хоёр, гуравдугаар саруудад өвчлөл нэмэгдэж, ачаалал ихэсдэг учир аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дулаан хувцаслаж, аминдэм, илчлэгтэй хоол хүнс хүүхэддээ түлхүү өгөх хэрэгтэйг зөвлөж байв.

Хүүхдийг ханиад томуу, уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд вакцинд хамруулах шаардлагатайг мөн хэллээ.

bsn_8288

Сонгинохайрхан дүүрэгт Хүүхдийн нэгдсэн эмнэлэг шинээр барих ажлын эхлэлийг найман жилийн өмнө тавьжээ. Одоогоор газар чөлөөлж, санхүүжилтийн эхний хэсгийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шийдээд байгаа талаар эмнэлгийн дарга Б.Галсанцэдэн ярьсан. Харин Баянзүрх дүүргийн Хүүхдийн эмнэлэг барилгын сууриа тавьжээ.

Эмч мэргэжилтнүүд эмнэлэгт шаардлагатай хөрөнгө оруулалтыг цаг тухайд нь шийдэж өгөхөөс гадна ажлын бус цагаар их ажилладаг учир илүү цагийн мөнгө тогтмол олгохыг төр засагт хүргэхийг хүссэн нь УИХ-ын гишүүдэд тавьсан гол асуудал байв. Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл энэ асуудлыг ажил хэрэг болгоно гэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …