“Монгол аялгуу-2” тоглолт 10 сарын 12 нд Токио хотноо болно

7161f21ed97f652eoriginal4548577982013-08-22-10-00[www.urlag.mn]Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ирэх 10 сарын 12 нд Японы Токио хотын Кюүриан танхимд “Монгол аялгуу-2” нэртэй тоглолт хийхээр болжээ. Тэрбээр өмнө нь 2011 онд  “Монгол Аялгyy” хэмээх уран бүтээлийн бүрэн хэмжээний концeрт зохион байгуулж байсан юм. Энэ удаагийн тоглолтонд МУГЖ Г.Ариунбаатар, СТА Д.Отгонжаргал, “Арга билэг” хамтлаг оролцоно.

Түүнээс гадна тоглолтыг урьтаж 10 дугаар сарын 5,6-ны ѳдрүүдэд эдүүгээ Морин хуур сонирхон суралцаж байгаа 600 гаруй Япон иргэдийн дунд “Хѳгжмийн зохиолч Н.Жанцанноровын бүтээлийг хэн сайн хуурдах вэ” нэртэй уралдаан Токио хотноо болох юм. Уг уралдааныг Монголын нэрт Морин хуурчид, хѳгжмийн зүтгэлтнүүд шүүн шалгаруулна. Уралдаанд шалгарсан шилдэг Япон хуурчид, хуур сонирхогчид“Арга билэг” хамтлагтай хамтран “Монгол Аялгуу-2” концeртонд оролцох юм байна.
Тоглотынерѳнхий зохион байгуулагчаар “Монгол Аялгуу” зохион байгуулах хороо”
хамтран зохион байгуулагчаар “Жанцанноров” сан, Япон дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам, “ГЭР Монголын Маркeтингийн Агeнтлаг” ажиллаж байгаа юм.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …