Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамгийн бага дүүг хилээр гарахыг хоригложээ. Одоогоор ямар шалтгаантай нь тодорхойгүй байна. Түүний эхнэр болон дүүгийн хилээр гарахыг ийн хориглосон нь улстөрийн шалтгаантай гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа бололтой. Н.Алтанхуяг саяхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан. Үүнтэй холбогдуулан түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн улстөрийн дайралт хийж байж магадгүй гэж эх сурвалж хэлэв.