Ж.Батзандан: Би АН-ын дарга болвол Р.Амаржаргалыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ

 

-АН-ын ҮЗХ хурлаараа намын дарга болсон хүн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй байхаар шийдсэн билээ-

УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын ҮЗХ-ны хуралдааны шийдвэр болон намын даргын асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр тэрээр “Үндэсний зөвлөлдөх хорооноос үндсэн дүрэм, үзэл санаагаа боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт миний бие орсон. Ардчилсан намд эрс өөрчлөлт хийж шинэчилнэ. Фашист, коммунист арга барилаас нь салгахын тулд дүрэм болон үзэл санааны шинэчлэлийг хийх болно. Ардчилсан нам сүүлийн он жилүүдэд жирийн гишүүдээсээ хөндийрч барьцаалагдсан, бүлэглэлийн гарт орсон. Тийм учраас бүлэглэлийн савраас нь салгана.

Ирэх сарын 6-ны өдөр Ардчилсан нам Их хурлаа хуралдуулж Үндэсний зөвлөлдөх хороогоо тарааж шинэ дүрмээ батална. Ингэснээр  авлигалд идэгдэж хулгайн бүлэглэлийн гарт орсон хуучин Ардчилсан намыг ирэх сард тараах нөхцөл бүрдэх юм.  Ардчилсан намын дүрэмд олон чухал өөрчлөлт орно. Тухайлбал, бүх шатны намын дарга нарыг Үндэсний зөвлөлдөх хороо сонгодог байсныг болиулж нийт гишүүдийн дэмжлэгээр сонгох хэлбэрт шилжинэ. Ардчилсан нам өнөөдрийг хүртэл хэт хэвтээ тогтолцоотой байсан.

Ардчилсан намын бүх шатны даргыг гишүүд дэмжигчдээс сонгодог тогтолцоо руу шилжсэн тохиолдолд миний бие намын даргын сунгаанд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Би шинэ Ардчилсан намыг удирдаж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. Ж.Батзандан АН-ын даргаар сонгогдсон тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээр Р.Амаржаргалыг дэмжиж ажиллана” гэж мэдэгдлээ.

 

Эх сурвалж: Undesten.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …