Н.Алтанхуяг ноцтой ямар асуудлууд хөндөв

hqdefault

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Монгол HD телевизийн “Хар цагаан” хэмээх нэвтрүүлэгт саяхан оролцсон юм. Тэрбээр уг нэвтрүүлгээр хөндсөн хамгийн ноцтой гурван асуудлыг хүргэж байна.

1. Оюутолгой дээр бидний шийдэж чадаагүй гурав, дөрөвхөн асуудал үлдээд байсан. Хорин хэдэн асуудлыг нь шийдчихсэн. Хоёр тэрбум америк долларын хэтрэлтийг Монгол Улс шууд хүлээн зөвшөөр гэдэг юм. Оюутолгойн талаас. Бид үгүй гэхгүй байгаа юм. За яахав ярья, ажлын хэсэг гаргаад энэ 2 тэрбум ам.долларын хэтрэлт юунаас болсон юм ярилцъя гэсэн. Бид чинь гадаадаас 1.5 тэрбум ам.доллар босголоо шд. Энэ чинь Оюутолгойн 2 тэрбум долларын хэтрэлтээс бага мөнгө байгаа биз. Тэгээд би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд зөвшөөрөөгүй. Сүүлд Ч.Сайханбилэг гараад зөвшөөрчихнө лээ. Дубайн гэрээ, мэрээ гээд янз янзын л юм ярьсан. Үүнийг би буруу гэж боддог.
2. Тавантолгой дээр Монголын Эрдэнэс Тавантолгой, Америкийн Пибоди, Хятадын Шинхуа гурав нийлээд Тавантолгойг хөгжүүлье гээд Сайхнаа (тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан Ч.Сайханбилэг) Я.Батсуурь (Эрдэнэс Тавантолгойн захирал асан) хоёр ороод ажлын хэсэг гаргаад 2014 оны 5, 6 сар хүртэл маш эрчимтэй ажилласан. Тэгээд ер нь хөрөнгө оруулалтын ерөнхий дүр зургаа гаргачихсан явж байсан. Гэтэл зогсоочихсон. Яагаад наадах чинь зогсчихов оо гэсэн чинь “зарим асуудлууд дээр хэл амаа ололцохгүй байна” гэсэн. Я.Батсуурь над дээр ирээд хэл амаа ололцож явж байгаа юмаа, зарим хүмүүс явуулахгүй байна гэсэн.
Тэгээд зун болоод намар болоход нөгөө асуудал чинь шал өөр тийшээ болоод манай Засгийн газар огцорчихсон. Энэ гурван оролцогчийн Пибоди нь алга болсон, Шинхуа нь үлдсэн, төрийн өмчийн Эрдэнэс Тавантолгойн оронд Эм Си Эс компани ороод ирсэн. Ийм юмыг Ч.Сайханбилэг өргөн бариад явчихна лээ.
3. Хан Ресурс-т Олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу 70 сая доллар төлсөн. Бидний үед тийм юм байгаагүй, юун 70, 80 сая доллараар шийдэх. Тийм юм яригдаагүй. Амьд гэрч байгаа, манай Хуульзүйн яамны Төрийн нарийн Ч.Баярцэцэг ахлаад олон улсын шүүхэд очиж ажиллаад төлбөрийг 20, 30 сая долларын хэмжээнд шийдэхээр болчихсон байсан. Гэтэл яав, дараа нь 70, 80 сая доллар төлөх болоод гавьяа байгуулсан юм шиг л яриад явцгааж байсан.

Эх сурвалж: Өглөөний сонин

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …