Н.Алтанхуяг: Ц.Элбэгдоржийн бүлэглэл амь тавьж байх шиг байна

25kk7aps3pph0hueo40cugrguv

АТГ өчигдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг сэжигтнээр тооцож, 16:00 цагаас байцаалт авахаар дуудсан билээ.

Түүнчлэн хэрвээ дуудсан хугацаанд ирж мэдүүлэг өгөхгүй бол хорьж шалгана гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр 16:00 цагт АТГ-т очиж байцаалт өгсөн юм.

Энэ үеэрээ тэрбээр сэтгүүлчдэд товч тайлбар өгсөн бөгөөд үүндээ “Өнөөдөр надад 2 цагийн үед мэдүүлэг өгөх бичиг ирсэн. Одоо би тайлбар өгөхөөр ирж байна. Би Ерөнхийлөгчид нэр дэвшинэ, бас Ц.Элбэгдоржийн бүлэглэл Монголын хамаг зүйлийг сорчилж, хувьдаа авч буйг шүүмжилж нэвтрүүлгээр ярьсантай холбоотой асуудал хурцдаж байх шиг байна. Ц.Элбэгдоржийн бүлэглэл амь тавьж байх шиг байна.

Намайг эртхэн хийхгүй яах гэж баахан гэмгүй хүмүүсээр оролдов доо. Одоо намайг хийгээд хүмүүсийг гаргах байлгүй дээ” гэсэн юм. Тэгвэл Н.Алтанхуягийг АТГ-аас баривчилж магадгүй байгаа энэ асуудалтай холбогдуулан АН-ын Гүйцэтгэх зөвлөл шуурхай хуралдсан бөгөөд яг ямар шийдэлд хүрсэн нь тодорхойгүй байна. Ямартай ч, АТГ-аас түүний төрсөн дүү Н.Наранцэцэг болон эгчийнх нь хүүхэд Ц.Насанбат нарыг баривчлан саатуулаад байгаа юм.

Төгс

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …