БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, гурван агентлагийн даргыг шинээр томилов

0c52c55039f8c9447639d2d50457b40372975cd9

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийжээ. Тухайлбал, саяхан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Х.Бадамсүрэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын албан тушаалаас чөлөөлжээ.

Мөн өмнөх Засгийн газрын үед Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөл, түүний оронд Х.Батбилэгийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Х.Батбилэг нь нийслэлийн онцгой байдлын газрын даргаар ажиллаж байсан юм.

Түүнчлэн П.Ганхуягийг Мал эмнэлэг, үржлийн газрын, Ц.Ганхүүг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбатыг Соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилжээ.

Мал эмнэлэг, үржлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон П.Ганхуяг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан юм.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Ганцхүүгийн хувьд 2008-2012 онд ажиллаж байсан албан тушаалдаа дахин томилогдож байгаа нь энэ.

Соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон гавьяат жүжигчин, дуучин Г.Эрдэнэбат нь Хөгжим, бүжгийн коллежийн захирлаар ажиллаж байв.

Eagle.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …