УИХ-ын хамтарсан байнгын хороогоор Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар хэлэлцэх ёстой байсан ч Ж.Батзандан гишүүний санаачилгаар АН завсарлага авсан.
Уг шалгалтын дүнг олон нийтэд нээлттэй хэлэлцэхээс өмнө ийнхүү хугацаа хожих шалтгаан нь АН-ын нэр бүхий гишүүд Хөгжлийн банкны мөнгөнөөс “хуссан”-тай холбоотой гэх хардлага байна.
Ялангуяа Ж.Батзандан гишүүний тэрбумаар хэмжигдэх хөрөнгө энэхүү банкны үйл ажиллагаатай салшгүй холбоотой учир ийнхүү чичирч байгаа гэж албаныхан даапаалж байгаа аж.
Ямартай ч хуулийн дагуу АН-ын бүлгийн засварлагыг хүлээн зөвшөөрч ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан. Завсарлагын хугацаанд хөшигний цаана явагдах хэлэлцээр, тохиролцоо шалгалтын дүнг ташаа мэдээлэхэд хүргэх вий гэж олон нийт хардаж байна.
Л.Батсүх
news.zindaa.mn