Ш.Сайхансамбуу аваргад гар сунгажээ

baterdene006_3 Нарантуулын босс Ш.Сайхансамбуу монголын боксын түүхэнд хүндтэй гавьяа байгуулсан гэдэгтэй маргах хүн гарахгүй. Т.Үйтүмэнгээс хойш уналтын байдалтай болж өнөөдрийн гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ачааны хүндийг ганцаараа үүрч явсан хүнд үед чухамхүү Ш.Сайхансамбуу л өгөөмөр гараа сунгаж нам зогсоо­чихол­гүй гэлдрүүлсээр Э.Бадар-Ууган, П.Сэрдамба зэрэг хөдөлмөрийн баат­руудын хүчит нударганд хүлээлгэж өгсөн түүхтэй.

Монголын боксын спортод гавьяа байгуулсан Ш.Сайхансамбуу их улстөрд оройхон орж ирээд ширүүхэн дайрсан шигээ ойрын үед МАН-ын байраар гүйх нь ихэсч, улстөрийн идэвх нь буцалж явах болжээ.

МАН-ынхан Дархан аварга Б.Бат-Эрдэнийн сурталчилгааг төрсөн нутаг Хэнтий аймгаас эхлэх гэж байгааг сонссон Ш.Сайхансамбуу захирал Б.Бат-Эрдэнэ аваргын сон­гуулийн ажилд амжилт хүсэж багагүй хэмжээний хандив өргөжээ. УИХ-ын чуулганы улаан модон сандлыг зайдалж суухдаа нэгэн цагийн алдаа гаргаж, салаавч үзүүлж байсан урьдын болчимгүй алдаагаа цайруулж, хандив барин ирсэн Нарантуулын босс Дархан аваргын сэтгэлийг ихээхэн хөдөлгөсөн сурагтай. Салаавч ч үзүүлж чаддаг, сая саяар нь өгч ч чаддаг Ш.Сайхансамбуу аргагүй л эр хүний зангараг үзүүлс­нийг МАН-ын удирдлагууд ч онцлон тэмдэглэж нэгэн цагийн алдаа эндэгдэл, хатуу ширүүн зэмлэлийг нь уучилсан төдийгүй Ерөнхийлөгчийн сонгуульд ихээхэн үүрэг рольтой оролцуулахаар тохиролцсон гэнэ.

Ерөнхийдөө Ш.Сайхансамбуугийн салаавчны хэрэг мартагдаж, Б.Бат-Эрдэнэ аварга тэр хоёрын нөхөрлөл цоо шинээр эхэлж байгаа бололтой.

ugluunuu_sonin_logo

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …