Ардчилсан намын VI Их хурал дөнгөж сая Соёлын төв өргөөнд үргэлжлүүлэн хуралдаж эхэллээ. Ингэхдээ хурлыг хаалттай горимд шилжүүлэв. Энэ удаагийн Их хурлаар АН-ын намын даргыг нийт саналын эрхтэй гишүүдийн саналаар сонгодог болох зарчмын өөрчлөлтийг оруулж байгаа юм.

Тодруулбал, АН-ын дунд шатны дарга буюу аймаг, нийслэл, дүүргийн дарга нарыг зөвхөн намын хорооны гишүүдээс биш өргөтгөсөн төлөөллөөр ил тод нээлттэй сонгон шалгаруулдаг тогтолцоонд оруулдаг байхаар болж байгаа аж.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл