МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан боллоо

МАН-ын Бага хурал өчигдөр Тусгаар тогтнолын ордонд болсон. Хурлаар төрийн захиргааны албан тушаалд томилогдсон 33 гишүүнийг чөлөөлж, оронд нь өөр хүмүүсийг нөхөн томилсон юм. Мөн МАН-ын дарга М.Энхболд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг, заалнаас Нарийн бичгийн даргад Ц.Бат-Энхийг томилуулах санал гаргав. Улмаар Бага хурлын гишүүд саналыг дэмжиж, Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг, Нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энхийг томилсоноор энэ удаагийн Бага хурал өндөрлөсөн юм.

Дашзэгвийн Амарбаясгалан

1981 оны арваннэгдүгээр сарын 27-нд Говь-Алтай аймагт төрсөн. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, НИТХ-ын намын бүлгийн ахлагч, хурлын төлөөлөгч. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.

Ажилласан байдал:

  • 2000-2007 онд “Соёмбо принтинг” ХХК-д Ерөнхий менежер, Захирал​
  • 2007-2009 онд “Монгол Шуудан” ТӨҮГ-т Маркетинг төлөвлөлтийн газрын дарга
  • 2009-2012 онд МАН-ын ХМОНХХ-н дарга
  • 2008-одоог хүртэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
  • 2012-одоог хүртэл НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга

 


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …